solongonews
Хуурай нүдний синдромтой хэрхэн харьцах вэ
2024-10-09 10:27
Хуурай нүдний синдромтой хэрхэн харьцах вэ

Олон хүмүүс нүд хурайших таагүй мэдрэмжийг хуурай нүдний синдромтой холбоотой гэж үзэж болох юм. Хуурай нүдний синдромыг хэрхэн оношлох вэ. Түүний гадаад төрхтэй холбоотой ямар хүчин зүйлүүд байдаг вэ. Хэрхэн эмчлэх вэ.

Хуурай нүдний синдром нь нулимсны хальсны гомеостазын тэнцвэргүй байдлаас үүдэлтэй нүдний гадаргуугийн гэмтэл, таагүй байдлын шинж тэмдэг юм. Нүдний эвэрлэг бүрхэвч нь нүдний алимны урд хэсэгт байрладаг. Энэ нь нүдний алимыг чийгшүүлэх, усаар түгжих, хамгаалах үүрэг гүйцэтгэдэг. Нулимсны хальс нь нүдний гадаргуу дээр тогтвортой байж чадахгүй бол хамгаалалтгүй нүдний гадаргуугийн эсүүд гэмтэх болно.

Хуурай нүдний синдромын ерөнхий шинж тэмдэг нь нүд хуурайших, өвдөх, гадны биетийн мэдрэмж, шатаж буй мэт мэдрэмж, нүд улайх ба хараанд хэлбэлзэл  үүсдэг. Эдгээр шинж тэмдэг илрээд таны хэвийн ажил, амьдралд сөргөөр нөлөөлж байна гэж үзвэл та яаралтай ердийн эмнэлэгт очиж нүдний үзлэгт хамрагдан, эмчийн заавраар тохирох эм, физик эмчилгээг сонгох хэрэгтэй.

Одоо хуурай нүдний асуудал нийт хүн ам, бүх насны бүлгүүдэд нөлөөлж буй архаг нүдний өвчин болоод байгаа бөгөөд энэ нь янз бүрийн хүчин зүйлүүдтэй холбоотой.

Амьдралын хэв маягийн өөрчлөлт нь гол шалтгаан юм. Орчин үеийн хүмүүс гар утас, компьютер зэрэг электрон бүтээгдэхүүнүүдийг өдөр бүр ашиглаж дэлгэц рүү удаан ширтэх нь анивчих тоог бууруулж, нүдээ анивчихаар "чийгшүүлэх" боломж багасч, цаг хугацаа өнгөрөх тусам хуурай нүдний синдром үүсдэг байна. Удаан хугацаагаар контакт линз зүүдэг, нүдээ буддаг, хангалттай унтдаггүй хүмүүст хуурай нүдний синдромтой болох магадлал өндөр.

Цаашлаад нүдний өвчин, эсвэл бусад аутоиммун өвчтэй хүмүүст дархлааны хүчин зүйлээс болж хуурай нүдний синдром үүсдэг бол хуурай агаар, хүрээлэн буй орчны бохирдол нь хуурай нүдний синдром үүсгэдэг.

Хуурай нүдний синдромыг хүнд байдлаас хамааран хөнгөн, дунд, хүнд гэж ангилдаг. Тэдгээрийн дотроос бага зэргийн шинж тэмдэг нь нүд хуурайших, нүд загатнах, харааны ядаргаа зэрэг илрэл гардаг бол дунд зэргийн шинж тэмдэг нь нүдэнд гадны биетийн мэдрэмж, өвдөлт, бүдэг харааны илрэл гарч, хүнд зэргийн шинж тэмдэг нь нүд нь органик гэмтэлтэй болж ерөнхийдөө урт хугацааны эм хэрэглэх шаардлагатай болдог.

Хуурай нүдний синдром үүсэх нь нулимс дутмаг байгаатай холбоотой боловч энэ нь зөвхөн "нүдний усны хомсдол"-ын асуудал биш учраас өвчний шалтгаан ба төрөл нь өөр өөр байдаг. Тиймээс өвчтөнүүд эмчилгээнд зориулж нүдний дуслыг бие даан худалдаж авахыг зөвлөдөггүй. Хэрэв зохисгүй хэрэглэвэл эмийг зориулалтын дагуу хэрэглэхгүй, таагүй байдлыг улам дордуулж, хүндрэл үүсгэдэг.

Хуурай нүдний синдром нь удаан чанарын архаг өвчин бөгөөд эдгэршгүй биш, өвчтөнүүд сэтгэлийн дарамтанд орох шаардлагагүй. Эмчийн оношилгоо, эмчилгээний арга барилыг дагаж мөрдөхөөс гадна, цахим бүтээгдэхүүн хэрэглэх хугацааг багасгах, гэрэл гэгээтэй орчныг сонгох, оройтож унтах зэрэг амьдралын хэв маягаа тохируулах хэрэгтэй. Нэмж дурдахад гадаа буюу байгальтайгаа илүү ойр байж, сэтгэл санаагаа тайвшруулах нь хуурай нүдний синдромыг арилгахад тустай. Ажиллаж, сурч байхдаа 40-50 минут тутамд нүдээ амраах массаж хийснээр таагүй мэдрэмжээс ангижрах боломжтой. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл