Хоргос боомтоор орж гарсан зорчигчийн тоо 30 хувь нэмэгдэв
2025-04-05 09:19
Хоргос боомтоор орж гарсан зорчигчийн тоо 30 хувь нэмэгдэв.
БНХАУ-ын ШУӨЗО-ны Хоргос боомтын хилийн шалган нэвтрүүлэх хэлтсийн сүүлийн үеийн статистик мэдээгээр, энэ оны эхний улиралд Хоргос боомтоор нийт 280 мянган зорчигч нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 30%-иар нэмэгдэж, түүхэн дээд амжилт тогтоосон байна.

Хятад, Казахстаны хилийн авто замын Хоргос боомтоор гадаад, дотоодын зорчигчид өдөр бүр олон улсын автобусаар хоёр орны хооронд аялж, төрөл төрөгсөд, найз нөхдөө эргэн үзэж, ажил хэргийн зорилгоор зорчиж байна. Энэ нь Хятад, Казахстаны харилцан визийн хөнгөлөлт үзүүлж байгаа болон Хоргос боомтын эрч хүч нэмэгдэж, хоёр орны хамтын ажиллагаа нэмэгдэж байгаатай холбоотой юм.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
