solongonews
Хятадад ”визгүй” зорчих улс орны тоо 38 болон өргөжлөө
2024-11-27 18:32
Хятадад ”визгүй” зорчих улс орны тоо 38 болон өргөжлөө

Одоогоор Хятад улс 38 улс оронд визгүй зорчих болсноо зарлаад байна. Хятадад зочилж, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, амтат хоол унд зооглож, өвөрмөц онцлогтой соёлтой танилцахаар барахгүй үзэсгэлэн, биет бус соёлын өвийн үйл ажиллагаа зэрэг шинэлэг зүйлүүдийг мэдрэх боломжтой юм.

Зөвхөн энэ оны гуравдугаар улиралд л гэхэд давхацсан тоогоор 8 сая гаруй хилийн чанадын иргэд Хятадын боомтуудаар тус улсад нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг 50 хувиар нэмэгдэж, тэдний бараг тал хувь нь визгүй нэвтэрсэн байна. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл