solongonews
Шалбир бөхийн тэмцээн болов
2015-09-15 16:51
Алшаа зүүн хошуу малчин тариачдын Шалбир бөхийн тэмцээнийг зохион байгуулав.

Алшаа Зүүн хошууны соёлын ордноос санаачлан зохион байгуулсан Шалбир бөхийн тэмцээн Алшаа аймгийн төв Баянхотод болов.

Шалбир бөх нь ийм уламжлалтай аж

Шалбир бөх нь Алшаа аймгийн Хошууд монголчуудын өвөрмөц онцлогтой бөхийн төрөл бөгөөд одоог болтол хадгалагдаж байгаа монгол үндэстний уламжлалт биеийн тамирын төрөл зүйл болно. 2008 оны 6 дугаар сард Шалбир бөх Дундад улсын зэрэглэлийн хоёрдугаар биет бус соёлын өвийн хамгаалалтын төсөлд бүртгүүлсэн байна.

Шалбир бөх

Энэ удаагийн тэмцээнд Баянхот суурин, Жартай суурин, Ингэн сум зэрэг 10 сум суурингаас хүрэлцэн ирсэн 66 бөхчүүд оролцож, надамчин олноо баясгасан байна.  

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл