solongonews
Хятад улсын төмөр зам 635 тэрбум 100 сая юанийн хөрөнгө оруулалт хийлээ
2024-11-15 10:46
Хятад улсын төмөр зам 635 тэрбум 100 сая юанийн хөрөнгө оруулалт хийлээ

Сэтгүүлч Хятадын үндэсний төмөр замын корпорацаас мэдээлснээр энэ оны эхний 10 сард Хятадын төмөр зам нийт 635 тэрбум 100 сая юанийн хөрөнгө оруулалт хийж гүйцэтгэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 10.9 хувиар нэмэгдэн, 2274 км шинэ шугам барьж ашиглалтад оруулсан байна.

Өнөөгийн байдлаар Хятадын төмөр замын нийт урт 160 мянган км-г давсан байна. Үүнд хурдны төмөр зам 46 мянган км-т хүрч, улмаар төмөр замын 3300 гаруй зорчигчийн өртөөг бүтээн байгуулан ашиглалтад оруулсны 1300 өртөө нь хурдны галт тэрэгт зориулсан бөгөөд жилд давхацсан тоогоор 3 тэрбум орчим зорчигч тээвэрлэж байгаа юм. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл