solongonews
Ван И Мьянмарын асуудлаарх тусгай элч Жулие Бишоптой уулзав
2024-08-21 11:29
Ван И Мьянмарын асуудлаарх тусгай элч Жулие Бишоптой уулзав

   ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И 20-ны өдөр Бээжинд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Мьянмарын асуудлаарх тусгай элч Жулие Бишоптой уулзав.

Ван И:

- Мьянмарын асуудлаар Хятад улс Мьянмарын бүрэн эрх, тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг баримталж, Мьянмарын ард түмэн эрх мэдэж, Мьянмарчууд өөрөө удирдсан энхийн үйл явцыг баримталж, АСЕАН гол зам сувгийн үүрэг гүйцэтгэхийг дэмжинэ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Мьянмарын асуудал хариуцсан тусгай элч өвөрмөц үүрэг гүйцэтгэдэг. Таны үүрэгт ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж, Мьянмарт урт хугацааны энх тайван, тогтвортой байдлыг бий болгоход бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэж хэлэв.

Жулие Бишоп:

- Хятад болон АСЕАН-ы орнуудтай нягт харилцаж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Мьянмарын асуудлыг зөв зохицуулах талаар нийтлэг ойлголтод хүрэхэд бэлэн байна гэж хэллээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл