solongonews
Наньжингийн их хядлагын архивыг дэлхийн ой санамжийн өвд бүртгүүлэв
2015-10-11 09:43
Наньжингийн их хядлагын архивыг дэлхийн ой санамжийн өвд бүртгүүлэв.


Дундад улсыг түрэмгийлсэн Япон цэргийн үйлдсэн Наньжиний их хядлагаар амь үрэгдэгсдийн дурсгалын ордноос мэдээлснээр, дурсгалын ордон зэрэг 7 байгууллага нэгжийн өргөн барьсан 11 хэсгээс бүрдсэн "Наньжиний их хядлагын архив" албан ёсоор "Дэлхийн ой санамж"-ийн өвд бүртгэгдлээ.
Энэ сарын 4-6-нд ЮНЕСКО-гийн Дэлхийн ой санамжийн олон улсын зөвлөлдөх зөвлөлийн 12-р хурал Арабын Нэгдсэн Эмират улсын Абу-Дабид боллоо. Францын цагаар 9-ний орой, ЮНЕСКО мэдээ нийтэлж, "Наньжиний их хядлагын архив" албан ёсоор "Дэлхийн ой санамжийн өв"-д бүртгэгдсэнийг мэдэгджээ.

1937 оны 12 дугаар сарын 13-нд Дундад улсыг түрэмгийлсэн Япон цэрэг Наньжинийг дайран эзэлж, сар гаруйн хугацаанд 300 гаруй мянган энгийн иргэдийг хядаж, Наньжиний эмгэнэлт хэргийг тарьсан юм. Түүхэнд, Наньжиний их хядлага, Освенцимын лагерь, Хирошимагийн цөмийн дэлбэрэлтийг дэлхийн хоёрдугаар дайны үеийн гурван том эмгэнэлт хэрэг гэж нэрлэдэг.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл