solongonews
Кени Хятадын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж,орчин үеийн шинэчлэлийн замыг хамтдаа нээе
2025-04-23 11:42
—Кенийн Ерөнхийлөгч Уильям Рутотой хийсэн ярилцлага

“Кени,Хятад хоёр 1960-аад онд дипломат харилцаа тогтоосон ч хоёр орны хүмүүсийн харилцаа 600 жилийн тэртээгээс улбаатай.Энэхүү урт удаан түүх нь хоёр орны харилцааны хөгжилд бат бөх суурийг тавьсан юм.Кени Хятад улстай цаашид хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлж, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүч зэрэг салбарын шинэчлэлийн үйл явцыг түргэтгэхийг хүсэж байна” гэж Кенийн Ерөнхийлөгч Уильям Руто саяхан Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа хэлсэн байлаа.

Руто Хятадад хийх айлчлалаа хүсэн хүлээж байна.“Хятадад төрийн айлчлал хийх нь миний болон Кенийн ард түмний нэр төрийн хэрэг юм. Энэ нь бидний хоёр орны найрамдлын илэрхийлэл юм.2017 онд Кени,Хятадын харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд дэвшсэн бөгөөд энэ харилцаа нь хоёр орны ард түмний урт хугацааны солилцооны бат бөх суурь, хоёр талын засгийн газар хоорондын олон жилийн тогтвортой харилцаан дээр суурилсан юм. ”

Сүүлийн жилүүдэд Кени Хятад хоёр орон олон салбарт хамтран ажиллаж гайхалтай үр дүнд хүрсэн.Кени бол “Бүс ба Зам” санаачилгыг хамтран байгуулах чухал түнш болох юм.Момбаса-Найроби төмөр зам,Ламү боомт,Момбаса газрын тосны терминал зэрэг дэд бүтцийн хамтын ажиллагааны томоохон төслүүд нь Кени улсын дотоод холболтыг сайжруулаад зогсохгүй Зүүн Африкийн бүс нутгийн интеграцчлал, эдийн засгийн хөгжлийг ч ахиулсан билээ.

Кени нь газрын гүний дулаан, нарны эрчим хүч зэрэг сэргээгдэх нөөц баялагтай бөгөөд ногоон эрчим хүчийг хөгжүүлэх асар их нөөцтэй.Руто хэлэхдээ“Кени улс 2030 он гэхэд 100 хувийн цэвэр эрчим хүч үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Хятад улс шинэ эрчим хүчний салбарт дэвшилтэт технологитой. Хоёр тал бие биеийнхээ давуу талыг нөхөж, сэргээгдэх эрчим хүчний хамтын хөгжлийг хамтдаа ахиулж чадна.

Мөн тэрээр“Хятад улс хэдэн зуун сая хүнийг ядуурлаас амжилттай гаргасан бөгөөд ядуурлын хүнд сорилттой тулгарсаар байгаа Африкт түүний туршлага маш их ач холбогдолтой юм.Кени улсын хөдөө аж ахуйг шинэчлэл,аж үйлдвэржүүлэхэд Хятадын туршлагыг ашиглаж болно.Дэлхийн өмнөд орнуудын хамтын ажиллагаа явуулах боломж,хүсэл эрмэлзэл нэмэгдэж байна.Кени улс худалдааны сайн түншийн харилцаатай улс орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж, дэлхийн худалдаа, олон талт үзлийг хөгжүүлэхийг эрмэлзэж байна”гэжээ.

Зохиогч: ШЮЙ ЖЯТУН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл