solongonews
Далайн давсжилт илрүүлэх хиймэл дагуул амжилттай хөөргөв
2024-11-15 11:03
Далайн давсжилт илрүүлэх хиймэл дагуул амжилттай хөөргөв.

Хятадын Үндэсний сансрын удирдлагын газрын мэдээлснээр 11-р сарын 14-ний өдрийн 06 цаг 42 минутад далайн давсны агууламжийг илрүүлэх хиймэл дагуулыг Тайюаний хиймэл дагуул хөөргөх төвөөс "Чанжэн-4-ний И-яо 53" зөөгч пуужингаар хөөргөсөн байна. Зөөгч пуужинг амжилттай хөөргөж, хиймэл дагуулыг урьдчилан тогтоосон тойрог замд амжилттай орууллаа.

Далайн давсжилт илрүүлэх хиймэл дагуул нь үндэсний иргэний сансрын дэд бүтцийн шинжлэх ухааны судалгааны хиймэл дагуул бөгөөд Хайян 401 гэгддэг. Хиймэл дагуул нь иж бүрэн диафрагмын радиометр, идэвхтэй мэдрэгч болон бусад ачааллаар тоноглогдсон юм. Энэ нь тойрог замд гарсны дараа Хятад улсын дэлхийн далайн давсжилтыг өндөр нарийвчлалтай илрүүлж,Хятад улсын далайн динамик орчны хүчин зүйлсийн мэдээллийг олж авах чадварыг сайжруулж,далай тэнгисийн урьдчилсан мэдээний бүтээгдэхүүний нарийвчлал, чанарын түвшийг дээшлүүлж чадна. Мөн далайн орчны урьдчилсан мэдээ, далайн экологийн урьдчилсан мэдээ, далайн усны хяналт, богино хугацааны уур амьсгалын урьдчилсан мэдээ,дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа гэх мэт бизнесийн хэрэгцээг хангадаг.Үүний зэрэгцээ мөн хөрсний чийгийн хэмжилтийг харгалзан, далайн аж үйлдвэр, хөдөө аж ахуй, хөдөө орон нутаг, гамшгийг бууруулах, цаг уур гэх зэрэг холбогдох үйлдвэрүүдийн хэрэглээнд туслах мэдээллээр хангаж чадах боломжтой.

Энэхүү удаа нь Чанжэн цуврал пуужингийн 545 дахь удаагийн хөөргөлт болох юм.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл