solongonews
Хятадад дэлхийн ”Аялал жуулчлалын шилдэг тосгон” 15 болж нэмэгдэв
2024-11-18 11:13
Хятадад дэлхийн ”Аялал жуулчлалын шилдэг тосгон” 15 болж нэмэгдэв

Бээжингийн цагаар 11-р сарын 15-нд Колумбын Картахена хотноо болсон НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын гүйцэтгэх хорооны 122 дахь хурлаар 2024 оны "Аялал жуулчлалын шилдэг тосгон"-ын жагсаалтыг зарласан тухай сурвалжлагч Хятадын Соёл, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.Энэ жил Юньнань мужийн Ажэкэ тосгон, Фужянь мужийн Гуаньян тосгон, Хунань мужийн Шибадун тосгон, Сычуань мужийн Таопин тосгон, Аньхой мужийн Шяоган тосгон, Жэжян мужийн Ситоу тосгон, Шаньдун мужийн Яньдуньжяо тосгон зэрэг Хятадын долоон тосгон энэ жил дэлхийн "Аялал жуулчлалын шилдэг тосгоноор” сонгогджээ.

Одоогоор Хятадын дэлхийн "Аялал жуулчлалын шилдэг тосгон"-ын тоо 15-д хүрч, дэлхийд тэргүүн байр эзэлж байна.

Хятадад сонгогдсон долоон тосгон нь дорнод, төв, баруун бүс нутгуудыг хамарсан бөгөөд бүс нутаг, соёл, хөгжлийн хэлбэрээрээ хүчтэй төлөөлөгдсөн нь Хятадын хөдөөгийн аялал жуулчлалын хөгжлийн ололт амжилтыг бүрэн тусган харуулж байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл