solongonews
Аж үйлдвэрийн улс болох зорилгоор урагшлав
2019-09-10 16:27
Аж үйлдвэрийн улс болох зорилго зүгээ урагшлав

    1953 оны 10-р сарын 27-ны өдөр шинэ байгуулсан Ань Шаны болд төмрийн компаний болд хоолойн үйлдвэрээс манай улсын анхдагч заадасгүй болд хоолойг хэвшүүлэн гаргасан байна. Энэ нь Хятад улс аж үйлдвэрийн улс болоход нэг алхам урагшилсныг харуулж байгаа юм.

Шинэ Хятад улс байгуулагдсан эхний хугацаанд аж үйлдвэрийн суурь хүрэлцэхгүйн дээр энэ хэлбэрийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх аргагүй байв. 1952 онд аж ахуй сэргэсний дараа Хятад улсын аж үйлдвэр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн ерөнхий өртөгт эзлэх харьцал нь зөвхөн 26.6 хувь байж, хүнд аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн ерөнхий өртөгт эзлэх харьцал нь 35.5 хувь хүрч байсан. Шинэ Хятад улсын анхдугаар таван жилийн төлөвлөгөө (1953 — 1957) нь аж үйлдвэрийг хөгжүүлж, аж үйлдвэржилтийг эрт өдөр биелүүлэх үүрэг болно.

Таван жилийн хугацаанд улсаас аж ахуй болон соёл боловсролд хэрэглэх бэл оруулалтын ерөнхий өртөг нь 76.64 тэрбум юаньд хүрсэн байна. “Анхдугаар таван жил”-ийн төлөвлөгөө бүх хөдөлмөрчдийн зоригийг хөвчилж олон хэлбэрийн чухал аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргав.

1954 оны 07-р сард “Анх сургагч 5” нисэх онгоц туршин нисээд амжилт олсон ба 1956 оны 07-р сард, 4 тонн ачаа тээвэрлэх чөлөөлөх тэмдэгт машин туршин үйлдвэрлэж амжилт олсон. Басхүү 1956 оны 09-р сард өөрийн улсдаа үйлдвэрлэсэн B2- 34 дунд маягийн танкийн хөдөлгүүр үйлдвэрлэсэн зэрэг нь Хятад улсын аж үйлдвэрийн хөгжлийг харуулж байгаа юм.

1957 оны эцсээр “Анхдугаар таван жил”-ийн төлөвлөгөөг давуулан биелүүлж одоо цагийн аж үйлдвэрийн гол газрууд байгуулагдсан ба Хятад улсын аж үйлдвэрийн үйлдвэрлэх чадвар дээшилж, аж үйлдвэрийн төлөвлөлт анхны өөрчлөлтийн алхмаа хийсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл