ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төвийн санхүү эдийн засгийн хорооны дарга Хэ Лифэн 31-ний өдөр Бээжин хотноо Америкийн Бриджватер Ассошиэйтс компанийн үүсгэн байгуулагч Рэй Далиотой уулзав. Хоёр тал макро эдийн засгийн байдал болон Хятад, Америкийн эдийн засаг худалдааны харилцааны талаар санал солилцов.
Хэ Лифэн хэлэхдээ“Хятадын эдийн засаг энэ онд тогтвортой хөгжиж, шинэ эерэг хөгжлийн чиг хандлагыг хадгалсаар байна.Үндэсний нэгдсэн зах зээл бүрэлдэж, хэрэглээний боломж илүү хурдан гарч байна.Хятад улс өөрчлөлт шинэчлэлээ цаашид иж бүрэн гүнзгийрүүлж, хөрөнгийн зах зээлийг өндөр түвшинд нээлттэй болгохыг ахиулж, олон улсын хөрөнгө оруулагчид Хятадын хөрөнгийн зах зээлийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, хөгжлийн боломжоо хуваалцахыг хүсэж байна” гэжээ.
Далио“Хятад улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн ололт амжилтыг хүн бүхэн хүлээн зөвшөөрч байна.Америк Хятадын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд үргэлжлүүлэн хувь нэмэр оруулахад бэлэн байна”гэв.
Хэ Лифэн Бриджватерийн үүсгэн байгуулагч Рэй Далиотой уулзав
2025-04-01 11:20
Хэ Лифэн Бриджватерийн үүсгэн байгуулагч Рэй Далиотой уулзав.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
