solongonews
Хятад улс 16 жил дараалан Африкийн хамгийн том худалдааны түнш байв
2025-05-21 16:37
Хятад улс 16 жил дараалан Африкийн хамгийн том худалдааны түнш байв

 

Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба 5-р сарын 21-нд хэвлэлийн бага хурал хийлгэв. Хурлаар 2024 онд, Хятад Африкийн худалдааны хэмжээ 295.6 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар нэмэгдэж, дөрвөн жил дараалан түүхэн дээд амжилт тогтоожээ.

Сүүлийн жилүүдэд Хятад Африкийн худалдааны цар хүрээ тогтвортой нэмэгдэж, хөрөнгө оруулалтын эрч хүч тасралтгүй нэмэгдэн, шинээр хөгжиж буй салбар дахь хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрсээр байна. Хятад улс 16 жил дараалан Африкийн хамгийн том худалдааны түнш хэвээр байв. Үүний дотор Хятад улс Африк тивээс 116.8 тэрбум ам.доллар бүхий бүтээгдэхүүн импортолсон нь 6.9%-иар, Африк руу 178.8 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн экспортолсон нь 3.5 хувиар өсөв. Хятад улсын асар том зах зээлийн давуу тал нь Африкийн бүтээгдэхүүнүүдэд өргөн боломжийг олгож байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл