solongonews
Их сургуулийн соёлын бүтээлч баг түүх соёлын дурсгалыг бүтээгдэхүүн болгож байна
2025-04-27 11:19
Их сургуулийн соёлын бүтээлч баг түүх соёлын дурсгалыг бүтээгдэхүүн болгож байна

Иргай хотын Нинсягийн Их Сургуульд "Торгоны зам Нинсягийн соёл ба бүтээлч бүтээгдэхүүн" оюутны соёл, бүтээлч баг янз бүрийн насны багш, оюутнуудаас бүрдсэн бөгөөд түүний дотор соёлын дурсгалын судалгааны салбарт олон жил идэвхтэй оролцож байгаа ахлах профессорууд, түүх болон соёлын дурсгалт зүйлсийн судалгааны салбарыг удирдаж буй докторын дараах ажилтнууд, урлаг, дизайн чиглэлээр суралцаж буй залуучууд байдаг. Соёлын дурсгалт зүйлс, археологи болон бусад салбарын шинжлэх ухааны ололт амжилтыг соёл, бүтээлч үйлдвэрлэлтэй нэгтгэснээр түүх, орчин үеийн шинэлэг оч гялбаатай  соёлын дурсгалт зүйлсийг бүгээгдэхүүн болгон зах зээлд гаргаж байна.

Тус баг 2017 онд байгуулагдсанаасаа хойш Нинся, Ганьсу, Шаньси болон бусад газруудын үзэсгэлэнт газрууд, соёлын музейд зориулж 400 гаруй төрлийн соёл, бүтээлч бүтээгдэхүүн бүхий 30 гаруй цуврал бүтээгдэхүүн бүтээж, 100 гаруй загварын патент, үндэсний болон  бүс нутгийн түвшинд 20 гаруй инновац, энтрепренментийн шагнал авч, Нинся болон түүний ойр орчмын соёлын аялал жуулчлалын салбарыг шинэчлэх, соёл, аялал жуулчлалыг цогц хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулжээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл