Зуны улиралд 110 сая хүн орж гарчээ
2024-09-04 11:38
Зуны улиралд 110 сая хүн орж гарчээ.
Сэтгүүлч Хятадын Үндэсний цагаачлалын газраас 03-ны өдөр мэдээлснээр, энэ зун (07-08-р сар)Хятадын хилээр давхардсан тоогоор нийт 110 сая хүн зорчиж, өдөрт дунджаар 1 сая 779 мянган хүн орж, гарч байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 30 хувь нэмэгдсэн үзүүлэлт болсон байна гэжээ.
Харилцан визний хөнгөлөлт үзүүлэх, 144 цагийн дамжин өнгөрөх визээс чөлөөлөх зэрэг таатай бодлого хэрэгжсэнээр Хятад, гадаадын олон жуулчид зуны улиралд хил дамнасан аялал хийх болсон байх зэргээс шалтгаалан хил өнгөрөх хүний тоо илт нэмэгдсэн байна.
Зохиогч: ГҮӨ ЧАОКАЙ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
