solongonews
Хятад, Перугийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа гүнзгийрсээр байна
2024-11-15 11:41
Хятад, Перугийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа гүнзгийрсээр байна

Сүүлийн жилүүдэд Хятад, Перу хоёр талын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрсээр байна. Гаалийн ерөнхий газрын 14-ний өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл 2016-2023 онд Хятад, Перугийн худалдааны жилийн дундаж өсөлт 14.6 хувьд хүрэв. Энэ оны эхний 10 сард хоёр талын худалдаа эрчимтэй хөгжиж, Хятадын Перугийн импорт экспортын хэмжээ 254 тэрбум 690 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.8 хувиар нэмэгдсэн байна.

2013 онд Хятад, Перу иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шилжиж, 2016 онд хоёр талын худалдааны хэмжээ анх удаа 100 тэрбум юаниас давсан байна. 2023 оны байдлаар Хятад улс 10 жил дараалан Перугийн хамгийн том импортын эх үүсвэр, хамгийн том экспортын зах зээл байсаар юм.

Тодруулбал, Хятадын автомашин, гар утас, компьютер, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл болон бусад бүтээгдэхүүн Перу улсад маш их алдартай. Энэ оны эхний 10 сард, Хятад улсаас Перуд хийсэн механик болон цахилгаан бүтээгдэхүүний экспортын хэмжээ 40 тэрбум 430 сая юаньд хүрч, 18.1 хувиар нэмэгдэж, мөн хугацаанд Хятад улсаас Перуд хийсэн нийт экспортын үнийн тал хувийг эзэлж байна. Үүнээс автомашин, сэлбэг хэрэгслийн экспорт 8.7 хувь, гар утас 29.1хувь, компьютер 29.3 хувь, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн экспорт 34.7 хувиар тус тус өссөн байна.

Перу бол Хятадын зэсийн хүдэр, тэжээлийн загасны гурил болон бусад бүтээгдэхүүний импортын чухал эх үүсвэр юм. Эхний 10 сард Хятад улс Перу улсаас 148.95 тэрбум юанийн металлын хүдэр, 14.47 тэрбум юань, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 19.2 хувь ба 23.8 хувиар тус тус өссөн нь Хятад улсын нийт орлогын 85.5 хувь ба 8.3 хувийг бүрдүүлсэн байна. Үүний дотор зэсийн хүдэр, тэжээлийн загасны гурилын импортын хэмжээ 5.892 сая тонн, 813 мянган тонн болсон нь Хятад улсын мөн үеийн ижил төрлийн бүтээгдэхүүний импортын 25.2, 46.2 хувийг эзэлж байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл