Болзооны үдэш
2015-09-16 18:25
Хурган цагаан үүл
Тэнгэрийн тагнайд дэгдээсэй!
Хун шиг дэрвэн ирч
Тэр миний магнайг тэнийлгээсэй!
Зүсэр зөөлөн бороон
Үдшээр ч гэсэн шиврээсэй !
Тэнгэрийн тагнайд дэгдээсэй!
Хун шиг дэрвэн ирч
Тэр миний магнайг тэнийлгээсэй!
Зүсэр зөөлөн бороон
Үдшээр ч гэсэн шиврээсэй !
Хурган цагаан үүл
Тэнгэрийн тагнайд дэгдээсэй!
Хун шиг дэрвэн ирж
Тэр миний магнайг тэнийлгээсэй!

Зүсэр зөөлөн бороон
Үдшээр ч гэсэн шиврээсэй !
Зүүд үнэний дунд үлгэрийн юм шиг уулзаасай!
Усан болор тусал гялтганаж
Навчис хүртэл урамтай
Уруулын балд согтсон үдшийн
Нойр нь хүртэл амттай
Зөөлөн бороо зүсэрч
Болзооны үдшийг мялаагаасай!
Зүрхэн амраг минь тэгээд
Бороотой хамт ирээсэй !
Зохиогч: О.Тайван(Шиньжяны ӨЗО)
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : www.mnp.cc
Дэлгэрэнгүй үзэх
