Цэргийн төв зөвлөлийн дэд дарга Жан Юүшя 4-р сарын 22-ны өдөр Бээжинд айлчилж буй Индонезийн Батлан хамгаалахын сайд Шафритай уулзав.
Жан Юүшя хэлэхдээ, Хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдлага дор,Хятад Индонезийн хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалт тасралтгүй ахиж, өмнөд өмнөдийн хамтын ажиллагаа, харилцан ашигтай, хамтдаа хожих үр дүнгийн үлгэр жишээг үзүүлж байна. Хятад улс Индонезийн талтай хамтран ажиллаж, хамтын ажиллагааны нөөц бололцоог тасралтгүй ашиглаж, хамтын ажиллагааны эрч хүчийг ахиулж, хоёр армийн хамтын ажиллагааны чанар, ахиц дэвшлийг ахиулж, бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалахад бэлэн байна гэв.
Шафри хэлэхдээ, Индонези улс Хятад улстай хамтаар хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, стратегийн харилцан итгэлцлээ цаашид гүнзгийрүүлж, хоёр армийн ажил хэрэгч хамтын ажиллагааны түвшинг тасралтгүй дээшлүүлэхэд бэлэн байна гэв.
