solongonews
Бразил, Аргентин, Чили, Перу, Уругвайн энгийн паспорт эзэмшигчид Хятадад визгүй зорчино
2025-05-19 09:35
Бразил, Аргентин, Чили, Перу, Уругвайн энгийн паспорт эзэмшигчдэд визгүй зорчих бодлого хэрэгжүүлнэ.

Хятад улс болон гадаад улс хоорондын хүмүүсийн солилцоог цаашид ахиулахын тулд Хятад улс визгүй улс орнуудын хамрах хүрээг өргөтгөж, энгийн паспорт эзэмшигчдэд визгүй зорчих бодлогыг хэрэгжүүлэхээр шийдсэн байна. Үүнд 2025 оны 06-р сарын 01-нээс 2026 оны 05-р сарын 31-ний өдрийг хүртэл Бразил, Аргентин, Чили, Перу, Уругвай улсын энгийн паспорт эзэмшигч иргэдэд визгүй зорчих бодлогыг туршилтын журмаар хэрэгжүүлнэ.БНХАУ-д бизнес, аялал жуулчлал, төрөл төрөгсөд, найз нөхдөдөө зочлох, харилцан айлчлал хийх, дамжин өнгөрөх 30 хоногоос илүүгүй хугацаагаар зорчихоор ирсэн дээрх таван улсын энгийн паспорттай иргэд БНХАУ-д нэвтрэхэд виз авах шаардлагагүй.

Хятад улс дээд түвшний нээлттэй байдлыг баримталж, Хятад болон гадаад улс хоорондын иргэдийн солилцоог хөнгөвчлөх төвшнийг тасралтгүй дээшлүүлэхийн тулд олон арга хэмжээ авч байна.

Зохиогч: ШЮЙ КЭ,ДҮН ШЮЭ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл