Хятадын Цагаачлалын үндэсний газраас мэдээлснээр ханш нээх амралтын үеэр хилийн шалган нэвтрүүлэх албаныхан үндэсний хэмжээнд давхацсан тоогоор 6 сая 212 мянган дотоод, гадаадын хүмүүсийг хилээр амжилттай нэвтрүүлж, давхацсан тоогоор өдөрт дунджаар 2 сая 71 мянган хүн нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 19,7 хувиар нэмэгдсэн байна.
Тухайлбал, Хятадын эх газрын 2.76 сая оршин суугч /давхацсан тоогоор/ нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 14 хувиар өссөн байна.
Хонконг, Макао, Тайваний 2.755 сая /давхацсан тоогоор/ орчин суугч Хятадын эх газрын хилээр нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.5 хувь өсжээ.
Харин гадаадын 697 мянган хүн Хятадын хилээр нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 39.5 хувиар илүү нэвтрээд байгаа юм.
Мөн Хятадын хилээр 271 мянган тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлсэн нь өнгөрсөн орны мөн үеэс 15.7 хувь нэмэгдсэн байна.
