Америк хүн David Drew Howe цахим ертөнцөөр өрийнхөө удам угсаа, гарлаа хайсны эцэст Английн харьяат орон болох Isle of Man арлын хаан болохоо тогтоожээ. Өнгөрсөн тавдугаар сард David Drew Howe гэр бүлтэйгээ хамт энэхүү арлаар очиж, өөрийн “ард, түмэн”-тэйгээ уулзсан байна.
David Drew Howe бол Америк улсын Maryland мужийн хүн бөгөөд есөн жилийн өмнө аncestry.com цахим сайтаар өөрийнхөө удам угсааг тогтоолгохыг хүссэн тухайгаа бичжээ. Английн нэгэн хүн вэб сайтаас энэхүү мэдээг хараад David Drew Howe-д түүний өвөг дээдэс нь Isle of Man арлын хаан Stanley III-ын хойч үе болох бололцоо их бий гэжээ. David Drew Howeу үүнийг уншаад ихэд баярлаж Английн нэгэн мэдээллийн хэрэгслээр өөрийгөө Isle of Man арлын хаан болохоо илэрхийлжээ. Харин дараа нь өөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр болон Isle of Man арлын зарим хүмүүс түүнийг "эзэн хааны болж зүүдэлж байна" гэж шүүмжилсэн байна.
Isle of Man нь Англи болон Шотландын хооронд байрладаг бөгөөд 85 мянган хүн амтай арал аж. Арал дээрх ихэнх хүмүүс David Drew Howe-ийг Isle of Man-ын “хаан” болохыг зөвшөөрөөгүй байхад David Drew Howe харин энэ удаагийн аяллаараа өрийгөө хаан гэдгээ нотлохыг зорьжээ.
Тэр арал дээр байх хугацаандаа бас тухайн газрын соёл, нутгийн аялга зэрэгт суралцсан байна. David Drew Howe-ийн “хаан” болсон түүхийг баримтат кино болгосон бөгөөд Америкийн телевизээр цацахаар болсон байна.

David Drew Howe
