solongonews
Ганцаардал надад таалагддаг, харин танд?
2015-12-28 18:21
Яагаад зарим хүмүүс ганцаардаж огт чаддаггүй байхад, заримд нь ганцаараа байх нь илүү тухтай санагддаг юм бэ? Та яагаад ганцаардлыг мэдэрдэг юм бол? Ганцаардлын эерэг болон сөрөг талын тухай уншина уу.
Ганцаардал гэдэг нь дотны найз, танил үгүй байхыг хэлнэ. Таныг эргэн тойронд байгаа хүмүүсийн хэн ч ойлгохгүй мэт тийм мэдрэмж. Өөрийн сэтгэлийг нээн ярихыг хүссэн ч санаа зовж, зовлон шаналалаа бусдын тусаар нимгэлэхийг хүсдэггүй тийм л хүмүүс... 
 
Гэтэл хэсэг хүмүүст энэ мэдрэмж харин ч кайфаар хүлээж авагддаг. Учир нь тэд их дуу чимээнд дургүй, дэндүү их хөдөлгөөнд дургүй. Тэдэнд зөвхөн тухтай буйдан, халуун цай бас тэгээд ном л хэрэгтэй. Хэрвээ өөрөөсөө “Найз надад хэрэгтэй юм уу?” гэж асуухад “Юунд хэрэгтэй гэж?” хэмээн өөртөө хариулдаг. Өөрөөр хэлбэл ганцаардал гэдэг нь тэдний хувьд анир чимээгүй тайван байх хүслийг хэлнэ. 
Тэгвэл Ганцаардлын ашигтай тал юу юм бэ? гэхээр: эхний ээлжинд сэтгэлээ барьж чаддаг болно, хуурамч төрх үзүүлж чаддаг болно, өөрөө өөртэйгөө тэндүү төгс ярилцаж чаддаг болно, бие даан шийдвэр гаргаж сурна, бусдын үзэл бодол тийм ч чухал бус, харин өөрийн үзэл бодол илүү мэт санагдана. Ашигтай тал их байгаа. Дэндүү биеэ дааж сурдаг нь хамгийн чухал чанар нь юм. 
 
Харин сөрөг тал юу юм бэ? гэвэл: бусдыг ойлгож чаддаггүй болно, зөвхөн өөрийн зөв гэж боддог болно, дэндүү даруу байдал, сэтгэл хөдлөлөө гадагшаа гаргах их хэцүү санагддаг болно, сэтгэлээ нээж ярих гэхээр өөртөө л ярихаас өөр арга үгүй байдалд орно. 
 
Энэ асуудал ялангуяа их завгүй бүсгүйчүүд, гэртээ хүүхдээ харж суудаг эмэгтэйчүүд, өсвөр насны охидуудад их тохиолдож байна. 
Зарим бүсгүйчүүд урагшаа дэндүү хурдтай тэмүүлсний дараа эргэж харахад хэн ч үгүй хоцорсон байдал олонтаа харагдаж байна. Ганцаардсны хор уршгаар маш их охидууд тамхинд орж өөрийгөө тайвшруулах гэсэн оролдлого хийдэг нь үнэхээр харамсалтай...
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл