solongonews
“Шэньжөү 20” хөлгийн нисэх багийнхан удалгүй бүхээгээс гарч ажиллана
2025-05-21 16:48
“Шэньжөү 20” хөлгийн нисэх багийнхан удалгүй бүхээгээс гарч ажиллана

“Шэньжөү 20” хөлгийн нисэх багийнхан ойрын өдрүүдэд бүхээгээс гарч ажиллана. Хятадын нисэгчтэй сансрын инженерийн албаны мэдээлснээр, Бээжингийн цагаар 2025 оны 04-р сарын 25-ны өдөр сансрын станцын цогцолборт амжилттай нэвтэрснээс хойш,"Шэньжөү-20"сансрын хөлгийн багийнхан "Шэньжөү 19" хөлгийн багийнхантай ээлжээ сольж,сансрын станцын тавцангийн засвар үйлчилгээ, амьдрал, эрүүл мэндийн баталгаа,станцын доторх орчны хяналт, тоног төхөөрөмжийн шалгалт зэрэг ажлуудыг гүйцэтгэжээ.

Одоогийн байдлаар сансрын станцын цогцолбор тогтвортой ажиллаж, "Шэньжөү 20" сансрын нисэгчийн багийн биеийн байдал сайн байгаа бөгөөд ойрын хугацаанд анх удаагаа бүхээгээс гарч ажиллах болно.

Зохиогч: МА ШУАЙША
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл