Хүний амьдралд маш олон багш тааралддаг. Багш хүн хүндэтгэлтэй юм. Учир нь тэд бичиг заахыг ариун дархан үүрэг хариуцлагаа болгодгоор барахгүй, нэн ч хүнийг хүмүүжүүлэхийг өөрийн амьдралын бүх агуулгаа болгож байдаг.
2016 онд Хан Жөү хотын тэтгэвэрт гарсан сургуулийн захирал Чэнь Личюүнь хувийн нэгжийн байгуулсан сургуулийн 10 сая юаний жилийн цалин мөнгө өгөх гэсэн урилгыг таягдаж, Гүй Жөү мужийн Чянь Дүнгийн Нань Мяо шянд ирээд сурган хүмүүжлийг тэтгэж, ядуу хүчиртэй байсан энэхүү шяний хэдэн зуун оюутныг хүмүүжүүлж гаргажээ. Чэнь Личюүний үйл ажиллагаа хүн ардын сэтгэлийг догдлуулав6 Учир нь түүний бие дээр “Сай багш”-ын зан суртал төвлөрчээ.
Сайн багш болбоос маш олон хүний амьдрал ирээдүйг өөрчилж чадна. Муухай зантай байснаас нь сайн сурталтай болгож, төөрч явж байснаас нь зөв замд оруулж чадна. Сайн багш болбоос сэтгэл зүрхний галыг бадрааж, алс ирээдүй тийш замнах гэгээн саруул замыг гэрэлтүүлнэ. “Алсын хүслэн зорилт, аугаа их хүчин зориг, эрхэмсэг дээд мөрөөдөл сонирхол”-той болгож оюун санааны хүчин чадал олгоно.
Сайн багш болбоос хүн ардаа дайчилж багшийг хүндлэн сурган хүмүүжлийг чухалчлах болгож, “Тамхи тэдэн архин мухлагт шургаж байсан хүн”-ийг “Байснаа хөнтөрч байгаад ч гэсэн ном бичиг сурах” болгон өөрчилж чадах юм.
Сайн багш болбоос орны дэргэдээ дандаа сурган хүмүүжлийн тухай судалгааны бичиг тавьж, хоргонд нь сурагчдын ирүүлсэн захидал дүүрэн хадгалагдаж байдаг. Ийм багш нар хүүхдийн хүсэл дууг сонсож, хүүхдийг хүлээсэлж байгаа гав гинжийг суллаж өгөхөөр чармайдаг. Тэд торгон дээр цэцэг хатгахыг бодохгүй, харин даарсан үед нь хүрэм хүргэхийг боддог. “Нэгийг ч гэсэн хүмүүжүүлж чадвал даруй хүмүүжүүлж, эгэл ардын гэрээс чадвартан гаргах”-ыг тэд хүсдэг.
Чэнь Личюүний төлөөлж байгаа “Хятад улсын сайн багш” нь төв чанга бөгөөд эелдэг дотно байдаг. Тэд Хятадын үндэстний соёл гэгээрлийн өв, сэтгэл санааны халуун дулаан болон улс гүрний сүр сүлдийг дамжуулж бий. Тэд хүүхэд багачуудын чадвартан болох, улсаа хүчирхэгжүүлэх хүсэл мөрөөдлийг хөврүүлэхийн алтан түлхүүр болж бий. Тэд “Хүүхэд багачууд хүчирхэг болбоос улс гүрнээ сая хүчирхэг болж чадах”, “Зовиур зүдүүрийг олноос өмнө амсаж жаргал цэнгэлийг олноос хойно эдлэх” ёс ухааныг гүн ойлгож байдаг.
Хятадын 35 дугаар удаагийн багшийн баяр боллоо. Хүн төрөлхтний "оюуны инженер" болсон багш нартаа хүндэтгэл дэвшүүлье!
