solongonews
Хятадын эдийн засгийн үйл ажиллагааны тухай танилцууллаа
2024-11-15 12:06
Хятадын эдийн засгийн үйл ажиллагааны тухай танилцууллаа

Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба 11-р сарын 15-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, үндэсний статистикийн газрын холбогдох албаны хүн энэ оны 10-р сарын Хятадын эдийн засгийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн талаар танилцууллаа.

Статистик тоо баримтын дагуу 10-р сард жилийн орлого нь 20 сая юаниас давсан аж үйлдвэрүүдийн нэмүү өртөг өнгөрсөн оны мөн үеэс 5.3 хувиар өссөн байна. Харин үндэсний үйлчилгээний салбарын үйлдвэрлэлийн индекс өнгөрсөн оны мөн үеэс 6.3 хувиар өсч, өмнөх сарынхаас 1.2 нэгжээр өссөн байна. Өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 4 их наяд 539 тэрбум 600 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.8 хувиар өсч, өмнөх сарынхаас 1.6 нэгжийн хурдаар өссөн байна. Мөн бараа бүтээгдэхүүний импорт экспортын нийт хэмжээ 3 их наяд 700 тэрбум 700 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4,6 хувиар өсч, өмнөх сараас 3,9 нэгжээр нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан байна. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл