Хятадын Батлан хамгаалахын сайд Дүн Жюнь 4-р сарын 22-ны өдөр Бээжинд айлчилж буй Индонезийн Батлан хамгаалахын сайд Шафритай уулзав.
Дүн Жюнь хэлэхдээ,Одоогоор хоёр армийн харилцаа эрчтэй хөгжиж, шинэ боломжууд гарч байна. Хоёр тал боломжоо ашиглан хамтын ажиллагаагаа ахиулж, ирээдүйг харсан, үлгэр жишээ, тэргүүлэх хамтын ажиллагааны олон төсөл, брэндийг бий болгож, хоёр орон болон бүс нутгийн орнуудын хамтын хөгжилд таатай орчин бүрдүүлэх ёстой гэв.
Шафри хэлэхдээ, Индонези улс Хятад улстай хоёр талт болон олон талт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны цэргийн харилцааг цаашид ахиулж, батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааны түвшинг тасралтгүй ахиулахад бэлэн байна гэв.
