Өвөр Монгол гэхээр юу санаанд буудаг вэ?
Цэлгэр тал, Мунь уул, хөх тэнгэр цэлийн хөдөө тал налайна;
Цөлийн гүнд утаа суунаглан, гол мөрний цаад хязгаарт жаргах наран дугариг.
Хятадын Үндэсний экспогийн "С" байр сууринд байгаа "Хятадын тэргүүн луу"...
Умард нутгийн соёлын орчин урт удаан түүхтэй. Урт удаан түүх, олон янзын соёл, эрчимтэй халуун аялал жуулчлалын зах зээл хоорондоо нийлэн нэгдэж, "Умард нутгийн соёл" брэнд нь хязгааргүй эрч хүчээр оргилж байна. Энэ оны 01-р сараас 05-р сар хүртэл Өвөр Монгол 99.9097 сая Хятадын дотоодын жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.44 дахин их байна. Дотоодын жуулчдыг хүлээн авахад зарцуулсан нийт зардал 137 тэрбум 970 сая юань болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1 тэрбум 60 дахин их байна. Өдгөө Өвөр Монголын соёлын аялал жуулчлалын хэрэглээ нэмэгдэж, соёлын аялал жуулчлалын зах зээл эрчимтэй хөгжиж, соёлын "зөөлөн хүч" нь Өвөр Монголын соёлын аялал жуулчлалыг чанартай хөгжүүлэхэд "хүчтэй дэмжлэг" болж байна.

Өнөр өтгөн өв соёл бол аялал жуулчлалын нэгдлийн “бүрэн түлхүүр”
Тавдугаар сарын нэгний өмнөхөн Далан хар уулын энгэрт, цэлгэр талд "Умард нутгийн хэв маяг - Баяр баясгалантай цэлгэр тал" нэртэй сэтгэл хөдөлгөм бүрэн үзэгдэлт жүжиг өнөр өтгөн баяр баясал хүсэл тэмүүллээр дүүрэн эхэлсэн юм. Эцэс төгсгөлгүй бэлчээрийн тал, Морин хуурын уянгалаг аялгуу, ардын дэгжин бүжиг нь жуулчдад баатарлаг мэдрэмж төрүүлж, "Ямар сайхан өвөрмөц таашаал вэ" гэж эрхий гарган магтацгааж байлаа.
Зуны дунд сарын үдэш Баяннуур хотын Линьхэ дүүргийн Хатан голын булангийн явган хүний гудамжинд жуулчид "Жаожүнь" жүжгийг үзэхээр цугларчээ. "Мунь уулын дурсамж" бүрэн үзэгдэлт дуу бүжгийн жүжгийг дөрвөн өдрийн турш тоглов. Мунь уулын хадны зураг, уламжлалт намнах, Чин гүрний үеийн Цагаан хэрэм, Жаожүнь боомт гарсан зэрэг дөрвөн том бүлэг нь умард нутгийн янз бүрийн угсаатан үндэстний харилцаа, нэгдэл солилцооны түүхийг дэлгэн үзүүлэв.
Хоншаны соёл, Даяогийн соёл, Шар усан голын соёл зэрэг умард хилийн нутаг даяар тархсан түүхэн үнэт зүйлс, соёлын баялаг бий. Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол аялал жуулчлалын шинэ хэлбэрийг хөгжүүлж, соёлын хамгаалалт, өв залгамжлалыг сайжруулан, соёл, аялал жуулчлалын шинэ үзэмжийн бүтээн байгуулалтыг түргэсгэж, өнөр өтгөн өв соёл нь соёл, аялал жуулчлалын нэгдлийн "бүрэн түлхүүр" болж байна.
Зуны улиралд Улаанцав хотын Шинхэ шяний Цайр нуур алтан нарны гэрэлд гялалзаж, тунгалаг ус нь мэлтгэнэнэ. Эндхийн байгалийн үзэсгэлэнт газар нутаг төдийгүй, эртний Байлдаант гүрний үеийн Жаобэй Цагаан хэрэм, Чин гүрний үеийн Тавнан Бандийн бунхан зэрэг түүхэн дурсгалт газрууд нь үзэмжийг улам чимжээ.
Сүүлийн жилүүдэд Шинхэ шянь нь "Тахианы дуу гурван мужид сонсогддог" газарзүйн давуу талтай зэрэгцэн өөрийн соёлын нөөц баялаг, экологийн давуу талуудын ачаар хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлалыг цогцоор нь хөгжүүлж, Бээжин, Хэбэй, Шаньси болон бусад муж, хотуудын жуулчдыг хүлээн авч, жилд 200 мянга орчим жуулчин хүлээн авдаг байна.
Соёлын аялал жуулчлалын салбарт шинэ технологийн түргэвчилсэн хэрэглээ нь ухаалаг аялал жуулчлалын шинэ хувилбаруудыг бий болгосон. Yili Health Valley-д хүрч, VR шил зүүснээр жуулчид тал нутгийн соёлыг шимтэн үзэх боломжтой. "Аяга сүүний гаралт"-ыг шимтэн үзэхийн зэрэгцээ Хятадын үзэмжит дүр төрхтэй "Жинь Мин" дижитал төлөөлөгч мөн энэ газар "зочилж", жуулчидтай дэлгэцээр харьцах болно.
"Соёл+" нь соёлын элементүүд болон эдийн засаг, нийгмийн олон салбарыг хамарсан илүү өргөн, илүү гүнзгий, өндөр түвшний инноваци юм. Өвөр Монгол соёл, аялал жуулчлалын гүн гүнзгий интеграцчилалд орсноор соёл, аялал жуулчлалыг нэгтгэж, бүх улирлын аялал жуулчлалыг хангасан хүчирхэг аялал жуулчлалын бүсийг бий болгон, соёл, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, шинэ загвар, шинэ бизнесийг анхааралтай хөгжүүлж, аялал жуулчлалын шинэ хэлбэрүүд болон байгалийн үзэсгэлэнт байдал, түүхэн хуримтлал, хүмүүнлэг орчин зэрэг нь цаг үеийн хөгжлийн гоо үзэсгэлэнг улам бүр тодотгож байна.
Одоо та Хөххотын Шуймо тосгонд "Зуухан дээр цай чанах", Эрээн хотын цайны замын музейд Түмэн газрын цайны замын үлдэгдлийг сонирхох, Алшаа музейд Жүяны Хань гүрний хулсны бичгийг унших, Ляогийн дээд нийслэлийн үндэсний археологийн дурсгалт газар дахь Ляо гүрний үеийн өнгө аяс гэх зэрэг эртний сэтгэл татам нууцгай байдлыг ойлгож болно. Өвөр Монголын соёлын аялал жуулчлалын салбар байнга "шинийг санаачилж", салхи сөрөн, хүчтэй дарвуул хийсгэж байна.
Өвөр Монголын Нийгмийн Шинжлэх Ухааны хүрээлэнгийн Умард нутгийн Соёл судлалын төвийн судлаач Гао Шяотао:
- Соёл, аялал жуулчлалын нэгдмэл байдал нь "Соёлын аялал жуулчлалын урсгал"-ыг нээж, аялал жуулчлалыг хөгжүүлэх алтан түлхүүр юм. Соёл нь илүү "алс хол"-д алдаршиж болно. Аялал жуулчлал нь илүү "яруу шүлэглэг" болж болно. Энэхүү "алтан түлхүүр"-ийг сайн ашиглаж, бүтээгдэхүүний хангамжийг тасралтгүй шинэчлэн, эрэлт нийлүүлэлтийн уялдаа холбоог бэхжүүлж, жуулчин бүр таашаалтайгаар ирж буцан, Өвөр Монголын соёлын аялал жуулчлал хөгжих нь гарцаагүй юм.

"Аялал жуулчлалын дөрвөн бүс"соёлын аялал жуулчлалын хөгжил
Саяхан л гэхэд Хятадын өнцөг булан бүрээс өөрөө машин жолоодох хүсэлтэй сонирхогчид Хөххотод цугларч, Мянган бээрийн цайны замаар Монголын Улаанбаатар хотыг зорьсон билээ.
Өвөр Монгол орон Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын уулзварт оршдог. Хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх байгалийн давуу талтай. "Түмэн газрын цайны зам" өөрөө машин жолоодох аялал нь олонд танигдсан IP болсон гэж Эрээн хот Илинь олон улсын аялал жуулчлалын компанийн ерөнхий менежер Жян Шяохун танилцуулахдаа:
- Маршрутын дагуу цайны худалдаачдын цайны замыг нээх хүнд хэцүү замыг тэмдэглэсэн зарим музей байдаг. Туйлын сонирхолтой, энэ бол умард нутгийн соёл Хятад, Монголын өөрөө машин жолоодож хил дамнасан аялал хийдэг хүмүүст оюуны хүртээмж болдог гэж ярилаа.
Өвөр Монгол “Хоёр том үйл хэрэг”-ийг нягт нямбай зохицуулж, "шинэ зам нээж, дунд хэсэгт орох" зорилтыг биелүүлж, "ӨМӨЗО-ны өндөр чанартай хөгжлийг дэмжин, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлтийн шинэ хуудсыг бичихийг хичээх тал дээр төрийн зөвлөлийн санал"-ын тойронд "Умард нутгийн соёл" брэндийг өөрийн давуу талтай хослуулан Өвөр Монголыг өөрөө машин жолоодлоготой аяллын эхний сонголт, кемпийн аяллын хамгийн шилдэг сонголт, амралтанд заавал очих газар болон эрүүл мэндийн аяллын анхны сонголт болгох зорилтыг дэвшүүлж байна. Аялал жуулчлалын хөгжлийн төлөвлөлтийг оновчтой болгох, дэд бүтцийг сайжруулах, бизнесийн хэлбэр, бүтээгдэхүүнийг баяжуулах, аялал жуулчлалын салбарын чанар, шинэчлэлтийг дэмжихэд хүчин чармайлт гаргаж байна.
Өвөр Монгол "Аялал жуулчлалын дөрвөн бүс"-ийг байгуулахын тулд "Соёл, байгалийн өвийн өдөр"-өөр "Түүх уншиж, Умард нутагт аялах" сэдэвт 10 соёлын өвийн замыг эхлүүлж, амралтын газруудыг сонгох бүтээгдэхүүний нөөцөө баяжуулж байна. Ойт бүсээр эрүүл мэндийн аялал хийх, тал нутгийн амралт зугаалгын аялал, эртний хайгуулын аялал, элсэн цөлөөр гатлах аялал болон бусад өндөр чанартай маршрутууд нь эрүүл мэндийн аялал, кемпийн аялал хийх хамгийн сайн газруудын бүс нутаг болдог. "Хятад руу чиглэсэн зам", "Жуулчны хамгийн үзэсгэлэнтэй 331 маршрут" зэрэг өөрөө машин жолоодлоготой аяллын тусгай маршрутуудыг сайтар боловсруулж байна.
Байгалийн сайханд амарч, зугаалах нь олон жуулчдын дуртай аялал. Амралт болгонд бүх зуслангууд эрт захиалгаа авч, сэрүүхэн, аятайхан хэмтэй Өвөр Монгол орон ойр орчмын муж, хотуудаас ирсэн жуулчдын зуны амралтын хамгийн сайн сонголтын газар болжээ.
06-р сар болоход Бээжингийн зуслангийн мэргэжилтэн "Паньзи ах" долоо хоног бүр гурваас таван найзаа цуглуулж, Бээжин- Чун Ли хурдны замаас хойд зүгт Шилийнголын тал нутаг руу хөдөлдөг. Тэрээр:
- Шулуун хөх хошуунд ус, өвс ихтэй тал нутаг байдаг. Зуслангийн газрын агаар таныг дотроос нь сэрүүцүүлнэ гэж байлаа.
Зуслангийн аялал жуулчлал хөгжихийн хэрээр Өвөр Монголд зуслангийн бааз олноор бий болжээ. Олон үзэсгэлэнт газрууд зуслангийн салбарт шимтэн оролцож, "одтой тэнгэр + зуслан", "тоглолт + зуслан", "шорлог + зуслан" зэрэг олон талт туршлагын бүтээгдэхүүнийг бий болгосон бөгөөд эдгээр нь тансаг зусланг байгалийн орчинтой төгс хослуулсан байдаг.
Рашаан хот сүүлийн өдрүүдэд Хятадын үндэсний 5А байгалийн үзэсгэлэнт газар, дэлхийн геопаркаар батлагдаж, үндэсний аялал жуулчлалын газар гэж үнэлэгдсэн нь бас нэгэн нэр төрийн хэрэг юм.
Рашаан хотын ойн бүрхэвч 81.2 хувь, ногоон ургамлаар бүрхэгдсэн хэмжээ 95 хувьд тус тус хүрч, хүчилтөрөгчийн сөрөг ионы жилийн дундаж хэмжээ 23000/куб см хүрч, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон цэвэр агаарын стандартаас давсан байна. Рашаан бол Хятад улсад алдартай ашигт малтмалын рашаан сувилал бөгөөд "Хятад дахь халуун рашаануудын өлгий нутаг" гэдгээрээ алдартай. "Анхны брэнд", "өвөрмөц" нөөцтэй Рашаан ойн эрүүл мэндийн тогтолцоо, халуун рашааны сувиллын системийг бүрдүүлсэн. "Сүр жавхлант Их Хянган даваа, мөрөөдлийн Рашаан" нь жил бүр амралт, эрүүл мэндийн аяллыг зорин ирэх олон олон жуулчдыг татдаг.
Өвөр монгол энэ жил нийт 200 гаруй "Аялал жуулчлалын дөрвөн бүс"-тэй болж, улам олон жуулчдыг татаж, Өвөр Монголын сайхныг мэдрүүлэн, Өвөр Монголын хөгжлийг үнэлж, умард нутгийн соёлын сэтгэл татам байдлыг мэдрэхийг хичээж байна.

Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчдын анхаарлыг татлаа
Беларусын нийслэл Минск хотын төв дэх Эрх чөлөөний талбайд 06-р сарын 01-нд "Цай ба дэлхий?Хятад соёлын боть" арга хэмжээ иргэдийн урам зоригийг бадраасан юм. Хөгжим бүжиг "Хар торгон ханжаар", "Өргөн уудам тал нутаг" ардын уртын дуу, "Түмэн агтын төвөргөөн", "Мэлрэг цэцэг" Хөөмийн хослол, умард нутгийн соёлын элементүүдээр баялаг гайхалтай хөтөлбөрүүдийг ээлжлэн тоглож, үзэгчдийн алга ташилтыг татав.
"Цай ба дэлхий?Хятад соёлын боть" арга хэмжээг ССАЖЯ-наас зохион байгуулж байгаа бөгөөд гадаадад байгаа үзэгчдэд Хятадын цайны баялаг, өнгөлөг соёлыг шимтэн үзэх боломж олгох зорилготой юм.
Өвөр монголд цайны соёл өнө эртний түүхтэй. Өвөр Монгол орон гурван зуун шахам жил цэцэглэн хөгжсөн олон мянган бээрийн цайны замын чухал зангилаа юм. Маш олон үндэстний харилцан үйлчлэл, солилцоо, холилдсон түүхүүд цайнаас авахуулаад сүүтэй цайтай холбогдож байдаг.
Минск хотод болсон арга хэмжээний үеэр Өвөр Монгол ч мөн Ордосын сүүтэй цай чанах, үндэсний хувцас, ноолууран бүтээгдэхүүн, мөнгөн эдлэлийн урлал, арьсан сийлбэр зэрэг биет бус соёлын өвийн үзүүлбэрийг нутгийн ард түмэнд үзүүлжээ. Ер бусын ур чадвар бүр Минскийн иргэдийн нүдийг нээж, гар утсаараа зураг авч, эртний хятадын ур чадварыг мэдрэх гэж яарч байсан.
Энэ жил Өвөр Монгол "найз нөхдийн хүрээгээ" өргөжүүлэхийн тулд аз тохиолыг ашиглан үргэлжлүүлж, хаврын баяраар "Хаврын баяр"-ын үйл ажиллагаагаар Их Британи, Ирланд улсад соёлын солилцооны айлчлал хийлээ. "Үзэсгэлэнт Өвөр Монгол" нэртэй англи сурталчилгааны видео бичлэгт Өвөр Монголын хүмүүнлэг үзэсгэлэнт байдал, уул ус, гол мөрний үзэсгэлэнт байдлыг тольдон харуулсан байна.
"Цай ба дэлхий?Хятад соёлын боть" арга хэмжээний тусламжтайгаар бид АНУ-ын Лос Анжелес, Бразилийн Сан Пауло хотуудад зочилж, найз нөхөдтэйгөө цайны цагаар уулзаж, нөхөрлөлийг зузааруулав.
Өвөр Монголын гадаадад үзүүлэх нөлөөлөл өргөжихийн хэрээр дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид энд ирэх болсон. 06-р сарын 19-ний өдөр Ордос хотод тав хоног аялсан Солонгосын жуулчдаар дүүрэн онгоц Ордос олон улсын нисэх буудалд газардлаа.
Энэ онд Өвөр Монгол "Сая сая хүн хамтдаа аялах" төлөвлөгөөгөө сайжруулж, удахгүй Малайз, Вьетнам, Филиппин болон бусад улс орон, бүс нутгаас Хөххот, Бугат, Ордос хот руу шууд 600 гаруй жуулчны захиалгат нислэг үйлдэх болно.
Энэ нь үйлчлүүлэгчдийг татаж, хадгалж үлдэхийн зэрэгцээ "гадаадад гарахад" онцгой ач холбогдолтой. Өвөр Монгол гадаад харилцаандаа Хятадын уламжлалт соёлыг сурталчилж, "Умард нутгийн соёл" брэндийг бий болгосноор гадаадад байгаа олон үзэгчид Өвөр Монголыг таньж, Өвөр Монголд зочилж, Өвөр Монголыг хайрлах боломж олгож байна.
Мянган ном уншиж, түмэн газар аялах нь эртний хүмүүсийн ойлгодог соёл, аялал жуулчлалын нэгдэл юм. Аялал жуулчлалыг соёлоор төлөвшүүлж, соёлыг аялал жуулчлалаар сурталчлах нь шинэ эриний соёл, аялал жуулчлалын нэгдлийн зорилт юм. ӨМӨЗО-ны Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтын шинэ хуудсыг бичихийн зэрэгцээ Өвөр Монгол орон түүхэн дурсамжийг орчин үеийн амьдралтай уялдуулан, нөөц баялгаа ашиглаж бүс нутгийн эрч хүчийг эрчимжүүлэн, аж үйлдвэрийн хөгжлийг соёлын оюун ухаанаар хүчирхэгжүүлж, улс орны интеграцчлалын шинэ эрч хүчийг тасралтгүй харуулахыг хичээж байна. Соёл, аялал жуулчлалыг хөгжүүлж, соёл, аялал жуулчлалын шинэ хэв маягийг бий болгож байна.
