solongonews
Хятадын киноны дээд шагналыг шалгаруулав
2025-04-28 10:29
Хятадын киноны дээд шагналыг шалгаруулав

Хятадын киноны 20 дахь удаагийн Хуабяо шагнал гардуулах ёслол өнөөдөр дөрөвдүгээр сарын 27-нд Чиндао хотноо боллоо. Энэ нь Хятадын киноны хамгийн дээд шагнал юм. Киноны шагналын хувьд "20-р зүйл" зэрэг 10 кино шилдэг уран сайхны киноны шагнал, "Үүлний цаана" хөдөө орон нутгийн онцлох сэдэвт кино, "Цасан ирвэс" нь үндэстний цөөнхийн сэдэвт киноны шагнал зэргийг хүртсэн бол Гүө Фань “Тэнэмэл дэлхий Ⅱ” киногоороо шилдэг найруулагчийн шагнал хүртсэн байна.

“Нэжа-2” кино 2025 оны цагаан сарын баярын үеэс одоог хүртэл гадаад, дотоодын зах зээлийн талархлыг хүлээсээр байгаа тул “Онцгой хувь нэмэр оруулсан кино” хэмээх хүндэт жуух бичиг гардуулав.

ХКН-ын төв хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд, ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюн шагнал гадруулах ёслолд оролцсон бөгөөд 10 шилдэг уран сайхны кино болон “Нэжа-2”-т шагнал гардууллаа.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл