solongonews
Сы Чуаны замын их хувиралт
2019-09-10 17:22
Сы Чуаны замын их хувиралт

     1952 оны 07 -р сарын 01-ний өдөр Чэн Дү — Чун Чингийн галт тэрэг нэвтрэх ёслол нээлтээ хийж “Сы Чуаны зам бартаатай” түүх эцэслэв. Сы Чуаньд төмөр зам засах төлөвлөгөө Чин улсын үеэс эхлээд 1950 онд сая засагдаж дууссан.

Чэн Дү — Чун Чингийн төмөр замыг зассан нь тухайн газрын аж үйлдвэр тариалангийн хөгжлийг дайчлав. Ажиллахаа зогссон үйлдвэрийн үйлдвэрлэл сэргэж, ажилгүйдсэн хүмүүс дахин ажиллаж, ядуу тариачид модон материалаа худалдаж орлогоо нэмэгдүүлсэн байна. Энэ нь ард иргэд буюу зам засахад оролцсон ажилчдыг өөрийн зассан төмөр замаа нэн их хайрлах сэтгэлтэй болгов.

Ажилчид, “ Миний зассан замаар аялах галт тэрэг эвдрэл гарахгүй байхыг батална” гэсэн уриа гаргаж, зам дагуу амьдарч байгаа тариачид замыг хамгаалах анги зохион байгуулан, маш олон эмэгтэйчүүд ч шөнөөр зам дээр цагдан хамгаалж байжээ.

Чэн Дү — Чун Чингийн төмөр замыг засаж галт тэрэг нэвтрүүлснээр шинэ зам харилцааны системийг бүрдүүлж, хот хөдөөгийн харилцааг нягтруулан, үйлдвэр худалдааны үйл ажиллагааны хөгжлийг дэмжиж, баруун өмнөд орны бүтээн байгуулалтад зам нээж өгсөн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл