Хятадын эдийн засгийн шинэ чиг хандлагыг ажиглах нь
2025 оны Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын оны хурал дээр, сэтгүүлчид үргэлж ярилцлага авсан зочидтой хэвлэлийн төвийн үүдэнд уулздаг байлаа. Маш олон зочин энд өөрсдөө шууд хүрч ирдэг байлаа. Тэд энэ газрыг сэтгүүлчдээс илүү сайн мэддэг болжээ.
Оливер Вайманы удирдах түнш Бен Симпфендорфер (Хятад нэр: Бэй Жэминь) жил бүр оны хуралд оролцдог тул форумын "албан ёсны хөтөч" болж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаагаа инээмсэглэн хэлэв. Сайн мэддэг учраас үргэлж ирдэг, үргэлж ирдэг учраас мэддэг, учир нь би эндээс эрч хүчийг олж хардаг.
2025 оны Хятадын хөгжлийн чуулга уулзалтын оны хурлаас 2025 оны Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын оны хурал, 2025 оны Жүн Гуаньцүний чуулга уулзалтын оны хурал хүртэл, Дэлхийн бизнесийн салбарын төлөөлөгчид Хятад улсыг анхааралтай ажиглаж, Хятадын эдийн засгийн "шинэ" санаа, эрч хүчийг мэдэрч, дэлхийн эдийн засгийн чиг хандлагыг хэлэлцэн, хөгжилд хамтдаа анхаарч, цаг үеийн сорилтод хариу үйлдэл үзүүлэв.

Энэ нь Хайнань Янпүгийн эдийн засгийн хөгжлийн бүсэд байрлах Янпү олон улсын чингэлгийн терминалын гэрэл зураг болно. Янпү боомт нь Хятад улсын Баруун-Далайн коридор, Хайнаний чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтын олон улсын тээврийн чухал төв юм.
"Шинэ" өсөлтийн эрч хүч нь чансаатай бүтээн байгуулалтаас үүдэлтэй
Энэ жилийн Хятадын хөгжлийн форумын жил тутмын хурал нь "Хөгжлийн эрч хүчийг бүрэн нээж, дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлтийг ахиулъя" уриан дор болж, олон салбарыг хамарсан бөгөөд анх удаагаа оролцож байгаа гадаадын аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдсэн нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Хятадыг өөдрөгөөр харж, өсөх хандлагатай байгааг харуулж байна.
Форумд оролцсон ХБНГУ-ын “Бош” группын ТУЗ-ийн дарга Стефан Хартунг: Хятадын компаниуд технологийн шинэчлэлд тасралтгүй амжилт гаргаж, аж үйлдвэрийн шинэчлэлийн хурд хүлээлтээс давж байгааг бид олж харлаа. Бош зэрэг компаниудын хувьд Хятадын зах зээл нь борлуулалтын өсөлтийн цэг төдийгүй технологийн судалгаа, боловсруулалт, үйлдвэрлэлийн өөрчлөлтийн чухал хөдөлгөгч хүч юм гэж сэтгэгдлээ хуваалцав.
Энэ он гарснаас хойш Хятадын эдийн засагт олон амжилт гарч, "Ханжөүгийн зургаан бяцхан луу" зэрэг гарааны бизнесүүдээс "ирээдүй хүрч ирлээ" гэсэн технологийн шинэчлэлийн кластер нөлөөг харуулсан шинэ нээлтүүд гарсаар байна. Хармөрөн мужийн мөс цасны аялал жуулчлалын "Эр-бинь" гэх нэрийдлийн халуурлын дараа Чанчүнь, Чүнчин болон бусад хотууд мөн соёл аялал жуулчлал болон бусад салбаруудын үйлчилгээний загвараа шинэчилж, өсөлтийн боломжоо нээлээ. "Нежа 2" кино нь дэлхийн кино урлагийн салбарт алдаршиж хэрэглээг нэмэгдүүлэн, соёлын хэрэглээний шинэ халуун цэг болж, Хятадын кино урлаг, соёл урлаг, бүтээлч салбар дахь инноваци, хөгжлийн асар том орон зайг харуулсан юм.
"Хоёр давхар", "хоёр шинэ" бодлогыг бэхжүүлж, үр нөлөө нь үргэлжилсээр байгаа тул Хятадын эдийн засаг өөрчлөлт, хөгжлийн өргөн орон зайг харууллаа. Энэ он гарснаас хойш Хятадын эдийн засгийн үйл ажиллагаа өнгөрсөн оны 4-р улирлаас хойш сэргэх хандлагаа үргэлжлүүлж, хөгжлийн шинэ эрч хүч аажмаар нэмэгдэв. Эхний хоёр сард тогтоосон хэмжээнээс давсан өндөр технологи бүхий аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг өмнөх оны мөн үеэс 9.1 хувиар өссөн нь өнгөрсөн оны нийтээс 0.2 пунктээр илүү болсон байна. "Хиймэл оюун ухаан+" зэрэг шинэлэг туршлагууд нь дээд зэрэглэлийн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэхэд түлхэц болдог.
Mercedes-Benz AG-ийн дарга Ола Каллениус “Хятад бол миний хоёр дахь эх орон"-гэж хэлсэн ба BMW группийн дарга Зипсе хүртэл "Миний гэр Хятадад" гэж хэлсэн нь хил дамнасан компаниуд болон Хятадын зах зээл хоорондын гүн гүнзгий хэлхээ холбоог тод томруун харуулж байгаа төдийгүй Хятадын эдийн засгийн хэтийн төлөвт урт хугацааны итгэл найдвар тавьж, Хятадын түншүүдтэй нийтлэг хүлээлттэй байгааг харуулав.
Германы менежментийн зөвлөх фирмийн Роланд Бергерийн дэлхийн удирдлагын хорооны тэргүүн Деннис Деппийн үзэж байгаагаар Хятад улс өндөр чанартай хөгжилд хүрч, инновацийг тасралтгүй хөгжүүлж байна. Олон улсын ээдрээтэй, өөрчлөгдөж буй орчинд Хятадын эдийн засгийн тогтвортой байдал, өсөлтийн чадавх нь дэлхийн эдийн засагт итгэл төрүүлж, дэлхийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсаар байна.

Шаньдүнгийн туршилтын чөлөөт бүсийн Чиндао хэсэгт байрлах SAIC-GM-Wuling Чиндао салбарын үйлдвэрлэлийн цехэд ажиллаж байгаа зураг
Хөгжлийн "шинэ" дүр зураг нь ирээдүйн орон зайг бүрдүүлж буй бүтээмжийн шинэ чанараас үүдэлтэй.
"Хэдхэн алхам тутамд роботтой таарч байдаг." Энэ нь 2025 оны Жүн Гуаньцүн форумын оны хурлын "Шинжлэх ухааны уран зөгнөлт мэдрэмж" дүр зургийг бодитоор харуулж, зуу гаруй хүн дүрст роботууд зочдыг угтах, харилцах, хүлээн авах, тоглолт хийх, үйлчлэх зэрэг ур чадвараа гайхуулж технологийн бүрэн мэдрэмжийг төрүүлэв.
Роботууд Тай Чи тоглох, хөл бөмбөг тоглох, төгөлдөр хуур тоглох, уран бичлэг бичих, дэлгүүрийн "робот үйлчлэгчид" нь аягтай кофе зөөх зэргүүд нь хүн төрөлхтний ирээдүйн амьдралд хязгааргүй төсөөллийн орон зайг олгов.
Бө-Аогийн Азийн чуулга уулзалт нь нарны эрчим хүчийг ашигладаг "тэг эрчим хүч" бага хурлын байрнаас эхлээд 100 хувийн цахилгаанжуулалтад орж, чулуужсан эрчим хүчний хэрэглээг тэглэсэн гал тогооны өрөө хүртэл "технологиор дүүрэн" бөгөөд эко, нүүрстөрөгч багатай амьдралын хэв маягийн шинэ чиг хандлагыг харуулав.
Дэлхийн эдийн засгийн форумын захирал асан Фрэнк Юрген Рихтерийн үзэж байгаагаар: Хятад улс шинэ чанарын бүтээмжийг хөгжүүлж, шинжлэх ухаан, технологийн шинэчлэлээр дамжуулан аж үйлдвэрийг сайжруулж, тогтвортой хөгжлийг ахиулж, дэлхий дахинд илүү их хөгжлийн боломжийг авчирсан байна.
Энэ оны эхнээс DeepSeek-ээр төлөөлөл болгосон шинэлэг нээлтүүд нь "Хятадын технологийн чиг хандлага"-ыг бий болгон, Квантын тооцоолол, биотехнологи зэрэг шинээр гарч ирж буй салбарууд хурдацтай хөгжиж, Хятадын шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн хүчтэй эрч хүчийг харуулан, "Шинэ" рүү шилжиж байгаа нь Хятадын эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвийг өөдрөгөөр харж байгаа дэлхийн нийтлэг ойлголт болжээ.
Хил дамнасан компаниуд Хятадын инновацийн экосистемийн давуу талыг ашиглан Хятад дахь хөрөнгө оруулалтаа идэвхтэй нэмэгдүүлж, үйлдвэрлэлээ өргөжүүлэн, өөрсдийн үйлдвэрлэлийн чадавх болон судалгаа шинжилгээний түвшнөө чанарын хувьд сайжруулахад дэмжлэг үзүүлж байна.
Саудын Арабын үндсэн аж үйлдвэрийн корпорацын гүйцэтгэх захирал Абдулрахман Аль-Фажжи хэлэхдээ: Хятад улс үйлдвэрлэлийг сайжруулж, шинээр гарч ирж буй аж үйлдвэрүүдийн хурдацтай өсөлтийг үргэлжлүүлэх нь хил дамнасан корпорацуудад шинэ боломжуудыг авчрах болно. Инноваци ба хамтын ажиллагаа нь тогтвортой хөгжилд хүрэх гол хөдөлгөгч хүч бөгөөд Хятадын зах зээл нь манай дэлхийн стратегийн төлөвлөлтийн гол бүрэлдэхүүн хэсэг болох нь дамжиггүй гэв.

2-р сарын 22-ны өдөр Сани хүнд эрчим хүчний (Рижао) салхины эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн ХХК-ийн ажилтнууд салхины эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэх цехэд завгүй ажиллаж байна.
Хамтдаа хожих хэтийн төлөвийн "шинэ" нь нээлттэй байдлын өндөр түвшний хамтын ажиллагааг харуулж байна.
Хятадын эдийн засгийн өсөлт, инноваци нь гадаад ертөнцөд нээлттэй байх үндэсний үндсэн бодлогыг урт хугацаанд баримталж байгаатай нягт холбоотой. Хятад улс худалдаа, хөрөнгө оруулалтыг либералчлах, хөнгөвчлөхийг ахиулж, зах зээл, хууль тогтоомжид суурилсан, олон улсын чанартай нэгдүгээр зэрэглэлийн бизнесийн орчинг идэвхтэй бүрдүүлж, ил тод, тогтвортой, урьдчилан таамаглахуйц бодлогын орчин бүрдүүлэхийг эрмэлзэж байна.
Өндөр түвшний нээлттэй байдлыг тасралтгүй сурталчилж байгаа нь Хятад улс гадаад харилцааны хаалгаа улам өргөнөөр нээж буйг харуулж байгаа юм. Протекционизм дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөөлж, олон улсын худалдааны дэг журамд нөлөөлж байгаа тул Хятад улс хөрөнгө оруулалт, бизнесийн халуун цэг болж, талуудад хамтдаа ялалт байгуулахад үнэ цэнтэй боломж олгож байна.
"Хятадад очих" нь хил дамнасан олон компаниудын зөвшилцөл болжээ. Сүүлийн таван жилд Хятадад оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын өгөөж 9 гаруй хувь болж, дэлхийн хамгийн өндөрт тооцогдож байна.
Энэ удаагийн Бө -Ааогийн Азийн чуулга уулзалт "Өөрчлөгдөж буй ертөнцийн дунд Азийн ирээдүйг бүтээнэ" уриан дор болж байгаа нь Хятад улс Азийн гэр бүлийн чухал гишүүний хувьд бүх талын зөвшилцлийг ахиулж, эдийн засгийн хүртээмжтэй даяаршлын ерөнхий чиг хандлагыг ойлгож, дэлхийн эдийн засгийн өсөлтөд шинэ "Азийн хувь нэмэр" оруулахыг хичээж байгааг харуулав.
Олон улсын гурван чуулга уулзалтад Хятад улс өндөр түвшний нээлттэй харилцаагаа өргөжүүлэх эерэг дохиог үргэлжилсээр байна. Хятад бол хэзээ ч зогсдоггүй шинийг санаачлагч” гэж хэлжээ. Синфендорфер хэлэхдээ: дэлхийн үйлдвэрээс эхлээд шинжлэх ухаан, технологийн инновацийг бэхжүүлэх хүртэл Хятадын хөгжил дэлхий дахинд үр өгөөжөө өгсөн юм. Тайландын Charoen Pokphand группын ахлах дэд дарга Шие И хэлэхдээ: Хятад улс зах зээлд чиглэгдсэн, хууль эрх зүйд суурилсан, олон улсын түвшинд хүрсэн бизнесийн орчинг бүрдүүлэхийн төлөө хичээн зүтгэх нь Хятадад гадаадын компаниудын хөгжилд илүү их боломжийг авчрах болно.
Хятад улс гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд өнгөрсөнд, одоод, ирээдүйд бүр хамгийн тохиромжтой, аюулгүй, ирээдүйтэй хөрөнгө оруулалтын бүс байсаар ирсэн. Хятадад хөрөнгө оруулна гэдэг бол ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийнэ гэсэн үг юм.
Нээлттэй байдал, хамтын ажиллагаа бол түүхийн чиг хандлага бөгөөд харилцан ашигтай, хамтдаа хожих нь хүмүүсийн хүсч буй зүйл бөгөөд олон улсын гурван чуулга уулзалтад оролцогчдын нийтлэг дуу хоолой юм.
