solongonews
Хятадын хэмжээнд нийтийн номын сангийн нийт цуглуулга 1.44 тэрбум ширхэгт хүрчээ
2024-09-04 15:18
Хятадын хэмжээнд нийтийн номын сангийн нийт цуглуулга 1.44 тэрбум ширхэгт хүрчээ.

Сүүлийн өдрүүдэд Хятадын Соёл, аялал жуулчлалын яам 2023 оны соёл, аялал жуулчлалын хөгжлийн статистикийн тайланг нийтэлсэн юм. Тус тайланд 2023 онд үндэсний соёл, аялал жуулчлалын зардал 128 тэрбум 400 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.5 хувь болсон байна.Улсын нэг хүнд ногдох соёл, аялал жуулчлалын зардал 90.8 юань болж, өмнөх оноосоо 5.7 юаниар нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.7 хувь өссөн байна.2023 оны эцсийн байдлаар Хятадын хэмжээнд нийтийн номын сангийн нийт 1.44 тэрбум ширхэг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.6 хувь нэмэгджээ гэж тэмдэглэсэн байна.

2023 оны эцсийн байдлаар Хятад улсын хэмжээний дурсгалт газруудын сан хөмрөг нийт 50.172 сая ширхэг соёлын дурсгалт зүйлс хадгалж,үүний дотор 33.633 сая ширхэг/иж бүрдэл нь соёлын дурсгалт зүйлсийн тогтолцооны төрийн өмчийн музейн сан хөмрөгт байж,энэ нь нийт цуглуулгын 67 хувийг эзэлсэн байна.2023 онд улс даяар янз бүрийн соёлын дурсгалт газрууд нийт 30 мянган удаагийн үзэсгэлэн гаргаж, давхардсан тоогоор нийт 1402660000 хүн хүлээн авчээ.Соёлын дурсгалт зүйлсийн системээр удирддаг төрийн өмчийн музейнүүд 1021290000 хүн хүлээн авч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 123.7 хувь өссөн байна.

Зохиогч: ЖЭН ХАЙ-ӨҮ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл