solongonews
Аялал жуулчлалын хөгжил “Хурдны Зам”-даа гарлаа
2024-08-15 17:03
Аялал жуулчлалын хөгжил “Хурдны Зам”-даа гарлаа

   2023 онд дотоодын жуулчин 4.891 тэрбумд хүрч, 2012 онтой харьцуулахад бараг 2 тэрбумаар нэмэгдэж, 2012-2022 он хүртэлх 10 жилийн хугацаанд дотоодын аялал жуулчлалын орлого жилд дунджаар 10.6 хувиар өссөн байна. Хятадын Коммунист намын 18-р их хурлаас хойш Хятад улсын аялал жуулчлалын салбар хурдацтай хөгжиж, цар хүрээгээ тэлсээр. Чанараа тасралтгүй дээшлүүлэн, олон салбарын хөгжлийг үр дүнтэй дэмжиж, Хятадын аялал жуулчлалын хөгжлийн өвөрмөц замд амжилттай орлоо. Аялал жуулчлал нь улсын эдийн засгийн стратегийн тулгуур салбарын статусыг улам бэхжүүлж, ард түмний сайн сайхан амьдралын хатуу шаардлага болж, өндөр чанартай хөгжлийн шинэ шатанд гарч байна. 

            Эдийн засгийн эрч хүчийг харуулна

  2023 он гарснаас хойш дотоодын аялал жуулчлалын зах зээл сэргэж, эрч хүчээ авлаа. 2024 онд Цагаан сараас эхлээд ханш хүртэл, дараа нь 05-р сарын нэгний амралтад улс орны олон газар аялал жуулчлалын зах зээл тэсрэлттэй хөгжиж, соёл, аялал жуулчлалын хэрэглээ огцом өсч, эдийн засгийн хөгжлийн эрч хүчийг харууллаа. Аялал жуулчлалын "хуучин" хотуудаас гадна, шинээр гарч ирж буй олон тооны аялал жуулчлалын газрууд жуулчдын сонирхлыг татаж байна. 
- 2023 оноос хойш дотоодын аялал жуулчлалын зах зээл шуурхай нээгдэж, эрчимтэй сэргэсэн. Дотоод руу болон гадаадад чиглэсэн аялал жуулчлалын нийлүүлэлтийн сүлжээ аажмаар сэргэж, хүлээгдэж буй өсөлтөд хүрсэн. Аялал жуулчлалын эдийн засаг тоо хэмжээний өсөлтийг хадгалж, Хятадын аялал жуулчлалын үр дүнтэй сайжруулалтыг хийсэн. 2024 онд дотоодын аялал жуулчлал, улсын амралт зугаалгын хөгжил цэцэглэлт, хөгжлийн шинэ шатанд гарав. Иж бүрэн судалгаа, дүгнэлт хийсний дараа 2024 онд дотоодын жуулчдын тоо 6 тэрбумыг давж, хилээр орж гарах жуулчдын нийт тоо 260 саяас давах төлөвтэй байна. Өнөөдөр аялал жуулчлал нь байгалийн үзэсгэлэнт газруудаар аялахаас гадна, амралт чөлөөт цаг, соёлын үнэлэмж, технологийн туршлага зэрэг олон талт болж өргөжсөн. Тээвэр, харилцаа холбоо, орон байр болон бусад тоног төхөөрөмжийн бүтээн байгуулалтыг бэхжүүлэхийн зэрэгцээ янз бүрийн бүс нутаг жуулчдын төрөл бүрийн хэрэгцээг хангахын тулд нутгийн соёл, байгалийн нөөц баялагт тулгуурлан өвөрмөц бүтээгдэхүүн, маршрутыг бий болгож байна гэж Хятадын Аялал жуулчлалын академийн захирал Дай Бин ярилаа.
Шааньши мужийн Юаньжя тосгон нь "Гуанжүн ардын зан заншил"-д суурилан соёлын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлснээр уул устай ойр биш ч энэ жижиг тосгон хөгжил цэцэглэлтийн үлгэр жишээ болж, "Улсын соёлт тосгон", "Хятадын хамгийн үзэсгэлэнтэй арван тосгоны нэг” зэрэг өргөмжлөл хүртжээ. Юаньжя тосгон жил бүр 6 сая гаруй жуулчин хүлээн авч, тосгоны оршин суугчдын орлогоо нэмэгдүүлэх чухал арга зам болж, тосгоны 10 мянга гаруй хүнийг ажлын байраар хангаж байна.
Гуандун муж нь Хятадын эдийн засгийн хувьд хамгийн идэвхтэй бүс нутгийн нэг болохын хувьд аялал жуулчлалын тоног төхөөрөмж үйлдвэрлэх салбарыг эрчимтэй хөгжүүлэн, дроны зураг, УR туршлагын танхим гэх зэрэг өндөр технологийн аялал жуулчлалын цуврал бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон тооны жуулчдыг татсан. Гуанжөү цамхгийн гэрлийн шоу, Шэньжэний ОСТ Бүтээлч соёлын цэцэрлэгт хүрээлэн зэрэг нь хотын шинэ нэрийн хуудас болсон.
 Технологийн шинэчлэл нь Хятадын аялал жуулчлалын салбарын хөгжилд ч шинэ түлхэц өгсөн. Аялал жуулчлалын ухаалаг платформыг бий болгож, аялал жуулчлалын менежментийн үр ашгийг дээшлүүлж, жуулчдад тохирсон үйлчилгээ, том дата, үүлэн тооцоолол, хиймэл оюун ухаан зэрэг хэрэглээний программууд аялал жуулчлалын шинэ хувилбаруудыг бий болгоход тус дэм үзүүлсээр байна. 

          Соёлын гайхалтай байдлыг харуулна

     Жэжян мужийн Нинхай шяны Цянтун эртний хотын хуучин гудамжинд АНУ-аас ирсэн Мө Сэнь орон нутгийн "Мянган ширээний дайллага"-д оролцож, дүүпүү, хөндий дүүпүү, улаан буудайн бин зэргээс амтархан иднэ. Мө Сэнь их сургуулийн профессор бөгөөд Хятадад гурав дахь удаагаа ирж байна. 
- Би Хятад хоолонд дуртай, мөн Хятадын уламжлалт соёлд дуртай. Энэхүү эртний хотын музейд үзүүлсэн уламжлалт хулсан сийлбэрийн ур чадвар надад гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Би гэр бүлийн хүмүүсээ энд авчирч, Хятадын гайхамшигт соёлыг мэдрүүлмээр байна гэж Мө Сэнь хэллээ.
Соёл бол аялал жуулчлалын амин сүнс юм. Аялал жуулчлал гэдэг нь зөвхөн байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах төдийгүй, соёлын нэг төрлийн туршлага солилцох явдал юм. Сүүлийн жилүүдэд орон нутгийн соёлыг судлах, өвлүүлэх үндсэн дээр бүс нутгийн соёл, аялал жуулчлалын төслүүдийн гүнзгий интеграцийг бэхжүүлэх, аялал жуулчлалыг "алдаршуулах", соёлыг "амьд" болгож байна. Тухайлбал, Шааньши мужийн Ши Ан хотын Да Тан шөнийн хот, Да Тан Фүрүн цэцэрлэгт хүрээлэн, "Чан-Ань арван хоёр цаг" сэдэвт дүүрэг нь эртний Тан улсын соёлыг гүнзгий судалж, "Тан Чао" аяллыг бий болгосноор дотоод, гадаадын жуулчид зочлох болжээ.

Саяхан Шюй Шякэ 22 дахь удаагийн аялал жуулчлалын наадмын үеэр нийтэлсэн "Дотоодын түүх соёлын аялал жуулчлалын оргил үеийн тайлбарын тайлан" нь түүх, соёлын аялал жуулчлалын шинэ өсөлтийг эхлүүлж байгааг харуулж байна. Хааны ордон, Хятадын үндэсний музей, зэрэг түүхийн музей, Гуаншянь эртний хот, Си Чикөү эртний хот зэрэг Сычуань, Чүнчин, Хөхмөрний гурвалжин хойг дэх эртний хотууд жуулчдын дунд маш их алдартай. Өнгөрсөн оны сүүлээр болсон Шитан Ханфүгийн соёлын долоо хоногт олон гадаад жуулчид оролцон  тэд уламжлалт ханфүг өмсөж, Хятадын соёлыг мэдэрсэн байна.

         Амьдралд өнгө нэмнэ

  Аялал жуулчлал иргэдийн амьжиргааны түвшин дээшлэх чухал үзүүлэлт болсон. Сүүлийн жилүүдэд бүс нутгууд сайн чанарын аялал жуулчлалын бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тасралтгүй нэмэгдүүлж, жуулчдыг татах газруудын тоо тасралтгүй тэлж, төрөл зүйл нь улам бүр олон болсоор байна. Одоогоор улсын хэмжээнд 15700 А зэрэглэлийн аялал жуулчлалын газар, түүний дотор 5А зэрэглэлийн 339 аялал жуулчлалын газар нээгдсэн байна. Аялал жуулчлалын газруудын төрөл нь уламжлалт байгалийн үзэсгэлэнт газар, соёлын дурсгалт газруудаас хөдөө орон нутаг, мөс, цас, зугаа цэнгэлийн парк гэхчлэн аажмаар өргөжиж байна. 
Сычуань мужийн Чэндү хотын "Дүншяо дурсамж" соёлын цэцэрлэгт хүрээлэн нь өмнө нь Хунгуангийн төрийн өмчит электрон хоолойн үйлдвэрийн хуучин үйлдвэр байв. Засан сайжруулаад үзэсгэлэн, урлагийн тоглолтууд хийж эхэлснээр энд гадаад, дотоодын жуулчдын зорьж ирэх газрын нэг болсон байна. Чүнчин, Ниншя, Фүжянь зэрэг газруудад уурхайн нүхнүүдийг ашиглан хүмүүсийн амрах байгалийн үзэсгэлэнт газар болгожээ. Аялал жуулчлалаар дамжуулан ядуурлаас ангижруулж, ажил эрхэлж, хөгжил цэцэглэлтийг бий болгосон олон жишээ бий: Жэжян мужийн Анжи хотод уурхайчид дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчдыг уул усаар замчлах болов. Аялал жуулчлалын компаниудын ажилчид Аньхуй мужийн Цимен хотод эко аялал жуулчлалын хөгжлийн ногдол ашгийг хүртэж, цайны тариаланчид үүдэндээ цай зарах боломжтой болжээ. Төрөл бүрийн бүс нутгууд эко аялал жуулчлал, хөдөө тосгоны аялал жуулчлал, улаан аялал жуулчлал, эрүүл мэндийн аялал жуулчлал, сургалтын аялал жуулчлал зэрэг олон төрлийн аялал жуулчлалын салбарын хөгжлийг түргэсгэх үед улам олон жуулчдад үзэсгэлэнт Хятадыг үнэлж, гайхамшигт соёл иргэншил, хөгжлийн эрч хүчийг нь мэдрэх боломжтой болсон байна. 

Зохиогч: Орчуулсан:Ц.Урантунгалаг
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл