ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны гадаад харилцааны газрын дарга Ван И 17-нд Бээжин хотноо Бразилийн ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Костагаар ахлуулсан төлөөлөгчдийн багийг хүлээн авч уулзав.
Ван И хэлэхдээ“Шинэ нөхцөл байдалд Хятад Бразилийн бүх талын стратегийн хамтын ажиллагаа нь хоёр орны ард түмний урт хугацааны, язгуур ашиг сонирхолд үйлчлэх төдийгүй дэлхийн өмнөд бүсийн улс орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааны үлгэр жишээ болно.Хятад улс Бразилийн талтай хамтаар Хятад, Бразилийн дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан дээд зиндааны солилцоог эрчимжүүлж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, стратегийн зохицуулалтын төвшинг дээшлүүлж, Хятад Бразилийн хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулахад бэлэн байна”.
Коста болон төлөөлөгчдийн багийнхан Бразил, Хятадын харилцааны стратегийн шинж чанарыг дээшлүүлж, илүү үр дүнд хүрэхийн тулд янз бүрийн салбарын хамтын ажиллагааг ахиулахад бэлэн байна гэжээ.
