ӨМӨЗО-ны Манжуур хотын боомтын удирдлагын газраас мэдээлснээр, энэ оны 5-р сарын 21-ний байдлаар Манжуур боомтын импорт экспортын ачааны хэмжээ 10 сая 300 мянган тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6,9 хувиар нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 9 хоногийн өмнө 10 сая тонн ачаа тээвэрлэх зорилтоо давуулан биелүүлсэн байна.
Манжуур боомт бол Хятад улсын хамгийн том хуурай замын боомт юм. Сэтгүүлч мэдээлснээр, боомтын удирдлагын хэлтэс энэ он гарснаас хойш хамтарсан хяналт шалгалт, тээврийн газартай нягт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, боомтын нэгдсэн хурлыг тогтмол зохион байгуулж, гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй хүндрэлтэй асуудлуудыг шуурхай шийдвэрлэж, боомтын худалдааг хөнгөвчлөх, үр ашиг тасралтгүй сайжруулах, гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг дээшлүүлэх, гаалийн бүрдүүлэлтэд тус дөхөм үзүүлэх зорилгоор гаалийн бүрдүүлэлтийг хөнгөвчлөх цуврал арга хэмжээг эхлүүлсэн байна.
Эх сурвалжаас үзвэл, дараагийн алхамд Манжуур боомт газар зүйн давуу байдлаа бүрэн ашиглаж, үйлчилгээгээ оновчтой болгох, гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг дээшлүүлэх ажлыг үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, Хятад улс болон бусад орны худалдааны хамтын ажиллагааг ахиулахад илүү их үүрэг гүйцэтгэж, олон улсын худалдаа, бүс нутгийн эдийн засгийн хөгжилд уам их хувь нэмэр оруулах болно.
