solongonews
Дундад, Арабын харилцан солилцсон оюутан 17 мянгыг давжээ
2015-09-14 13:45
Дундад, Арабын харилцан солилцсон оюутан 17 мянгыг давжээ.

Өнгөрсөн бямба гарагт 2015 оны Дундад, Арабын их дээд сургуулиудын захирлын уулзалт болжээ.

Тус уулзалтын үеэр, Дундад улсын Боловсролын яамны орлогч сайд Линь Хүйчин хэлэхдээ: - Дундад улс болон Арабын дээд түвшний боловсролын хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч байна. Өнгөрсөн жилийн хувьд Дундад, Араб харилцан солилцсон оюутан 17 мянгыг давж, эрс нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.

Мөн өмнөх жилд Дундад улсад сурч буй Арабын оюутнуудын нийт тоо 14 мянгад хүрсэн, мөн үеэсээ 11,7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан бол Арабын улс орнуудад сурч буй Дундад улсын оюутнуудын тоо 3500 хүрч, мөн үеэсээ 33 хувиар нэмэгдэв. Одоогийн байдлаар Дундадын 37 сургуульд Араб хэлний хичээл нээсэн бөгөөд Арабын 9 улсад 11 Күнзийн институт үүсгэн байгуулаад байна гэжээ.

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл