Энэ үеэр хамтын ажиллагааны 166 гэрээ хэлэлцээр байгуулж, хамтын ажиллагааны төслийн хөрөнгө оруулалтын нийт хэмжээ нь 148 тэрбум 590 сая юаньд хүрсэн тухай ӨМӨЗО-ны Засгийн газрын албаны веб сайт мэдээллээ.
"Хятад-Монголын анхдугаар Экспо" нь хоёр орон хооронд зохион байгуулж байгаа үндэсний зэрэглэлийн анхны экспо юм. Экспогийн үеэр хөрөнгө оруулалт, худалдааны хэлэлцүүлэг, форум, үзэсгэлэн худалдаа, соёлын солилцоо гэсэн 4 том хэсэгт хуваасан 32 арга хэмжээг зохион байгуулжээ.
Монгол Улсын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, олон улсын хөдөө аж ахуйн экологийн бүтээгдэхүүний үзэсгэлэн зэрэг 8 том үзэсгэлэн худалдаанд Монгол, Орос, Өмнөд Солонгос, Франц, Австрали зэрэг 12 орон болон Хятадын 28 муж хотын 8000 бизнес эрхлэгч оролцсон бол давхацсан тоогоор 800 мянга гаруй хүн үзэсгэлэн худалдаатай танилцжээ. Энэ үеэр мөн олон улсын Монгол бүжгийн тэмцээн, Хятад, Монголын соёлын солилцооны долоо хоногийн арга хэмжээний нээлт, Хятад, Монголын фото болон тосон будгийн зургийн үзэсгэлэн, олон улсын Монгол хувцас загварын үзүүлэн, Хятад, Монголын урлагийн наадам, Хятад, Монголын хүүхэд залуучуудын хөл бөмбөгийн тэмцээн зэрэг арга хэмжээнүүдийг ч амжилттай зохион байгуулжээ.
Хятад, Монгол хоёр орон 2015 оноос эхлэн хоёр жил тутамд Хөххотод уг Экспог зохион байгуулж байхаар болсон бөгөөд энэхүү Экспог Хятад, Монгол, тэрчлэн зүүн хойд Азийн бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал болон соёлын солилцоог ахиулах хамтын ажиллагааны шинэ индэр болгон бүтээн байгуулах юм байна.
