solongonews
Японы ерөнхий сайд Япон Хятадын харилцааны талаар байр сууриа илэрхийлэв
2024-10-08 11:13
Японы ерөнхий сайд Япон Хятадын харилцааны талаар байр сууриа илэрхийлэв

 

Японы ерөнхий сайд Шигеру Ишиба Хятадын үндэсний баярын үдээр Японы парламентад засгийн газрын үзэл баримталлаа танилцуулахдаа, Хятад улстай хамтран “Бүтээлч, тогтвортой” Япон Хятадын харилцааг бий болгохын тулд зүтгэнэ гэжээ.

Тэрээр дотоод засаглал, дипломат харилцаа, иргэний амьжиргаа, эдийн засаг зэрэг талаарх бодлогоо тайлбарлан, “Ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн, ард түмэнтэйгээ сэтгэл нэгтэй, аюулгүй тайван чинээлэг Япон улс”-ыг байгуулах зорилго тавин ажиллахаа онцлов.

Хятад улстай холбоотой асуудлаар Шигеру Ишиба хэлэхдээ, Хятад улс хоорондын стратегийн харилцан хөнгөлөлттэй харилцаагаа үргэлжлүүлэн хөгжүүлж, хоёр орны олон давхаргын харилцаа холбоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаар дамжин, Хятад улстай хамтран “Бүтээлч, тогтвортой” Япон Хятадын харилцааг бий болгохын тулд зүтгэнэ гэжээ.

Цалинг өсгөх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн хөгжлийг дайчилна хэмээн Шигеру Ишиба онцолжээ. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл