solongonews
Хятадын шуудангийн буухиа хүргэлт тосгонд хүргэсэн хэмжээ нэмэгдэв
2024-09-04 17:22
Оны эхний хагаст Хятадын шуудангийн буухиа хүргэлт тосгонд хүргэсэн хэмжээ 2.6 тэрбум ширхэгт хүрсэн байна

Сэтгүүлчид саяхан 2024 оны "919" шуудангийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний фестивалийн үеэр ойлгосноор: Зорчигч ба шуудангийн тээврийн хүчин чадлыг хуваалцаж, зорчигч болон шуудангийн терминалыг хамтран байгуулан, хүргэлт, шуудангийн станц барих ажлыг эрчимтэй ахиулснаар энэ оны эхний хагаст Хятадын шуудангийн тосгонд буухиа хүргэлтийн хэмжээ 2 тэрбум 600 сая ширхэгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 46 хувиар нэмэгдсэн банйа.

"Хятадын тариачдын ургацын баяр"-ын цуврал арга хэмжээний нэг болохын хувьд энэ жилийн "919" шуудангийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний баяр нь шуудангийн хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнд гол анхаарлаа хандуулж, хөдөө аж ахуйг бэхжүүлэх, тариаланчдад үр өгөөжөө өгөх, хөдөө орон нутгийг цогцоор нь сэргээх шинэ эрч хүчийг бий болгох, ашиг хуваах үйл ажиллагааг дэмжих олон арга хэмжээ зохион байгуулжээ. 2017 оноос хойш Хятадын шуудангийн "919" цуврал арга хэмжээг долоон жил дараалан зохион байгуулж, хөдөө аж ахуйн өндөр чанартай бүтээгдэхүүнийг хөдөө орон нутгаас улам олон болгож, улсын хэмжээнд хүргэхэд тусалсан байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл