Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр
2025-05-01 12:13
Дэлхий нийтээрээ жил бүрийн тавдугаар сарын нэгний өдрийг “Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн түүхтэй.

Энэ өдрийг дэлхийн 140 гаруй улс оронд хөдөлмөрчид өөрсдийн эрх ашгийг хамгаалахад эвлэлдэн нэгдэж, эрх баригчид болоод ажил олгогч нарт дуу хоолойгоо хүргэдэг уламжлалтай. “Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр”-ийг анх 1886 оны тавдугаар сарын 1-нд Америк, Канадын социалист болон коммунист байгууллагууд олныг хамарсан жагсаал хийж, анх удаа ажлын найман цагтай байхыг шаардан тэмцэж байсан байна. 1889 онд Парисын конвенциор энэ өдрийг Олон улсын ажилчдын эрх ашгийг хамгаалах өдөр болгон зарласан байдаг. Одоо энэ баярыг хөдөлмөрийн өдөр буюу хаврын баяр гэж тэмдэгдэх болжээ.
Зохиогч: Ц.ЦЭЛМҮҮН
Найруулагч: Ц.ЦЭЛМҮҮН
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх
