ХКН-ын Төв хорооны Улс төрийн бюрогийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 4-р сарын 22-нд Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Ламмитайутсаар ярилаа.
Ван И хэлэхдээ, энэ он гарснаас нааш Хятад-Их Британийн эдийн засаг, санхүү, стратеги, эрчим хүчний яриа хэлэлцээ амжилттай явагдаж байгааг Ван И хэллээ. Дараагийн шатанд хиймэл оюун ухаан, шинжлэх ухаан технологи, уур амьсгалын өөрчлөлт, боловсрол, эдийн засаг, худалдааны салбаруудад харилцан яриа хэлэлцээ өрнүүлэхээр бэлтгэж байна. Хятад-Британийн харилцааг амаргүй даваануудыг давж байж сайжруулсан, үүнийг эрхэмлэн дээдлэх хэрэгтэй. Хятад улс хоёр орны удирдагчдын стратегийн удирдлагыг мөрдөж, бүх төрлийн анхаарал сарниулах хүчин зүйл, шуугианыг арилгах, хоёр талын харилцааны тогтвортой хөгжлийн чиглэлийг ойлгох, харилцан ашигтай хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулах, илүү эерэг төлөвлөгөө гаргахын тулд Их Британийн талтай хамтран ажиллахад бэлэн байна. Нэг талын дээрэлхлийн газар авч байгаа энэ үед Хятад, Их Британи хоёр Дэлхийн хоёрдугаар дайны дараа бий болсон олон улсын дэг жаяг, Нэгдсэн Үндэстний Байгууллага бүхий олон улсын систем, олон талт худалдааны системийг дэмжих үүрэгтэй гэв.
Дэвид Ламми хэлэхдээ, Их Британийн тал хоёр талын харилцааны хөгжлийн одоогийн сайн сайхан чиг хандлагыг өндөр үнэлж, хоёр орны өндөр түвшний харилцан яриа хэлэлцээг цаашид бэхжүүлж, хоёр талын болон олон талт асуудлаар харилцан яриа өрнүүлж, тулгарч буй сорилт бэрхшээлүүдийг хамтдаа шийдвэрлэхэд бэлэн байна.Их Британи үргэлж нээлттэй орон байсаар ирсэн. Их Британи үргэлж чөлөөт худалдааг чанд дэмжиж, ДХБ олон талт худалдааны системийг дэмжсээр ирсэн. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүдийн хувьд Их Британи, Хятад хоёр дэлхийн эдийн засаг, олон улсын худалдааны тогтвортой хөгжилд чухал хариуцлага хүлээдэг бөгөөд энэ асуудлаар Хятадтай харилцаа холбоогоо үргэлжлүүлэхэд бэлэн байна гэжээ.
