solongonews
Хятадын ложистикийн салбарын хөгжил дэвшлийн индекс 51.5 хувьд хүрэв
2024-09-04 17:23
08-р сард Хятадын ложистикийн салбарын хөгжил дэвшлийн индекс 51.5 хувьд хүрсэн байна

Хятадын Логистик, Худалдан авалтын Холбооноос мэдээлснээр: 08-р сард Хятадын Логистикийн аж үйлдвэрийн хөгжил дэвшлийн индексийг 51.5 хувьд хүргэсэн нь өмнөх сараас 0.5 пунктээр өссөн байна. Хятадын агуулахын индекс 50.2 хувь болж, өмнөх сараас 3.7 пунктээр өссөн байна.

Мөн тоо баримтаас харахад 08-р сард шинэ захиалгын индекс 51.8 хувь болж, өмнөх сараас 0.6 нэгж хувиар өссөн бол шинэ захиалгын индекс өсөлтөө хадгалсан байна. Аж ахуйн нэгжийн өсөлтийн хүлээлт 08-р сард 56.3 хувь буюу өмнөх сараас 1.7 пунктээр өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд энэ нь олон сар дараалан харьцангуй өндөр хөгжил цэцэглэлтийн түвшинд хүрсэн байна.

Хятадын Ложистик, Худалдан авалтын Холбооны ахлах эдийн засагч Хэ Хүй дүн шинжилгээ хийснээр: 08-р сард төрөл бүрийн бодлого аажмаар хэрэгжиж, зарим бүс нутагт цаг агаарын эрс тэс уур амьсгалын нөлөө суларч, үйлдвэрлэлийн гинжин хэлхээ, нийлүүлэлтийн дээд болон доод урсгалын уялдаа холбоотой болжээ. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл