Энэ жил Улаанхүүгийн суурь мөнгөний нийгэмлэгээс “Улаанхүүгийн шагналын мөнгө”-гийн урамшуулан шагнах хүрээг өргөтгөн, шагнах хүрээг 2 сургуульд байснаас 17 болгож өргөтгөсөн байна.
Улаанхүүгийн суурь мөнгөний нийгэмлэг 2008 оноос хойш Өвөр Монголын их сургууль болон Хөххот үндэстний дээд сургуульд “Улаанхүүгийн шагналын мөнгө”-ийг олгож, одоо хүртэл нийт 770 сурлага сайтай оюутныг шагнаж байна. Улаанхүү суурь мөнгөний нийгэмлэг нь энэ жилээс эхлэн Өвөр Монголын багшийн их сургууль, Өвөр Монголын эдийн засгийн их сургууль, Бугатын эмнэлгийн дээд сургууль, Бугатын багшийн дээд сургууль, Улаанхадын дээд сургууль зэрэг 15 сургуульд шагналын мөнгө олгохоор боллоо.
