Шинэ Хятад улс байгуулагдсаны дараах анхдугаар удаагийн бүх улсын Ардын төлөөлөгчдийн их хурал, 1954 оны 09 -р сарын 15-ны өдөр Бээжингийн Жүн Наньхайд эхлэл хуралдсан байна.
Анхдугаар удаагийн бүх улсын Ардын төлөөлөгчдийн их хуралд оролцсон 1226 төлөөлөгч нь Хятад улсын түүхэн дахь анх удаа нийтийн сонгуулаар сонгогдсон хүмүүс болно. 1953 оны 02-р сард Төвийн ардын засгийн газрын зөвлөлөөс “БНХАУ-ын бүх улсын Ардын төлөөлөгчдийн их хурал буюу орон нутгийн бүх шатны Ардын төлөөлөгчдийн их хурлын сонгуулын хууль”-ыг батлаад, Лю Шаочигээр тэргүүлэгч болгосон төвийн сонгуулын зөвлөлийг байгуулав. 1953 оны 04-р сард бүх шатны Ардын төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгчийн сонгуулын ажил эхэлсэн байна. Мао Зэдун нар 1953 оны 12-р сарын 08-ны орой Бээжин хотын Жүн Наньхайп сонгууль өгөхөд оролцов.
1954 оны 09-р сарын 15-ны өдөр анхдугаар удаагийн бүх улсын Ардын төлөөлөгчдийн их хурлын анхдугаар удаагийн хурал амжилттай эхэлсэн байна. Хуралд Лю Шаочи “БНХАУ-ын үндсэн хуулийн төслийн тухай мэдүүлэлт” дурдаж, Жөү Эньлай “Засгийн газрын ажлын илтгэл” буюу “БНХАУ-ын үндсэн хууль”, “БНХАУ-ын ардын төлөөлөгчдийн их хурлын зохион байгуулалтын хууль”, “БНХАУ-ын төрийн явдлын хорооны зохион байгуулалтын хууль” зэргийг баталсан байна. Их хурлаас Мао Зэдунг БНХАУ-ын тэргүүлэгч, Жү Дэ-г БНХАУ-ын дэд тэргүүлэгч, Лю Шаочи-г бүх улсын Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны даргаар сонгов.
09-р сарын 28-ны өдөр хурал амжилттай дуусав. Энэ удаагийн хурал нь Хятад улсын ардын ардчиллын байгуулалтын чухал хөшөө юм. Анхдугаар удаагийн Ардын төлөөлөгчдийн их хурлаар бэлгэ тэмдэг болгож, Ардын төлөөлөгчдийн их хурлын байгуулал албан ёсоор шинэ Хятад улсын үндсэн улс төрийн байгуулал болсон байна.
