Тус гал бамбар дамжуулах үйл ажиллагааны Шилийнгол аймгийн Долоннуур өртөөн дэх нээлтийн ёслол 09-р сарын 05-ны өдрийн үдээс хойно Долоннуур шяний Долоннуур сууринд болсон байна.
XIV удаагийн бүх Хятад улсын өвлийн улирлын спортын наадам 2020 оны 02-р сард Хөлөнбуйр хотод болох юм. Гал бамбар дамжуулах үйл ажиллагаа нь энэ оны 05-р сарын 1-ний өдөр Хянган аймгаас эхэлж, баруунаас зүүн чиглэлээр бүх Өвөр Монгол орны 12 аймаг хотод дамжуулагдана.
Тус удаагийн спортын наадмын луут онгоцны төрлийн тэмцээнийг хариуцан зохион байгуулах болсон Шилийнгол аймгийн Долоннуур шянь нь XIV удаагийн бүх Хятад улсын өвлийн улирлын спортын наадмын гал бамбар дамжуулах Есдүгээр өртөө юм.
XIV удаагийн бүх Хятад улсын өвлийн улирлын спортын наадмын Долоннуур өртөөн дэх Гал бамбар дамжуулах үйл ажиллагаанд 40 гал бамбарчин оролцов. Үүнд Шилийнгол аймгийн Шулуун Хөх хошууны Шанд суурингийн малчин төлөөлөгч Эрхэм, Зүүн Үзэмчин хошууны уугуул, их аварга Д.Баярбаатар, Баруун Үзэмчин хошуу нутагтай Хятад улсын хамгийн анхны дэлхийн даамны аварга Сая зэрэг Шилийнгол аймгийн холбогдох салбаруудад гарамгай хувь нэмэр оруулсан хүмүүс оролцсон байна.
