solongonews
Өвөр Монголын импорт экспортын ерөнхий хэмжээ 60 тэрбумыг давав
2015-11-03 16:36
Энэ оны эхний гурван улиралд, Өвөр Монголын импорт экспортын ерөнхий хэмжээ нь 60.53 тэрбум юаньд хүрэв. Монгол Улс, ОХУ нь Өвөр Монголын хамгийн том хоёр худалдааны түнш бөгөөд талуудын гадаад худалдаа нь тус тус 15.94 тэрбум юань, 11.64 тэрбум юань байж, энэ нь бүс нутгийн нийт гадаад худалдааны 45.5 хувийг эзэлж байна.

Өвөр Монгол нь шинээр гарч ирж буй зах зээл болон“Нэг бүс нэг зам” дагуух улс оронд экспортлох хэмжээ нэмэгдэв. Экспортын байдлаас авч үзвэл, АНУ, Австрали, Герман, Вьетнам, Бразил зэрэг улс орны шинээр нэмэгдэж буй зах зээлийн экспортын хэмжээ тус тус 44.2%, 3.2%, 67.1%, 37.1%, 90.9% байж, шинээр гарч ирж буй зах зээлийн хэмжээ нь Өвөр Монголын нийт экспортын хэмжээний 27.4 хувийг эзэлж байна.

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл