solongonews
Хятад-Номхон далайн арлын орнуудын ГХ-ын сайд нарын уулзалт болно
2025-05-21 16:29
Хятад-Номхон далайн арлын орнуудын ГХ-ын сайд нарын уулзалт болно


ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 5-р сарын 28-29-ний өдрүүдэд Фүжянь мужийн Шямэнь хотод Хятад-Номхон далайн арлын орнуудын Гадаад хэргийн сайд нарын гурав дахь уулзалтыг даргалан хуралдуулна гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.
Кирибатийн Ерөнхийлөгч бөгөөд Гадаад хэргийн сайд Маамау, Ниуэгийн Ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Тагераги, Тонгагийн угсаа залгамжлах хунтайж бөгөөд Гадаад хэргийн сайд Тупутоа, Науругийн Гадаад хэргийн сайд Ангмин, Микронезийн Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Роберт, Соломоны Арлуудын Гадаад хэргийн сайд Петр Аговака, Вануатугийн ГХЯ-ны сайд Ати, Папуа Шинэ Гвинейн ГХЯ-ны сайд Текаченко, Күүкийн арлуудын Гадаад хэргийн сайд Эрикана, Фижигийн Гадаад хэргийн дэд сайд бөгөөд парламентын дэд дарга Квирикиритабуа, Самоа улсын засгийн газрын төлөөлөгч бөгөөд Элчин сайд Марина нарын зэрэг Хятадтай дипломат харилцаа тогтоосон арлын 11 орны Гадаад хэргийн сайд юм уу төлөөлөгчид, мөн Номхон далайн арлын орнуудын форумын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Наяси нарын зэрэг хүмүүс дээрх уулзалтад урилгаар оролцох юм.  

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл