Тайхү нуурын дэлхийн соёлын Ⅷ форум 10-р сарын 17-ноос 19-ний хооронд Шанхай хотноо болно.У Тус форум нь соёл иргэншлийн солилцоо, Хятад маягийн орчин үеийн өөрчлөлт зэрэг агуулгад голлон анхаарах юм. Мөн дэлхийн соёл иргэншлийн санаачлагын практик зам, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын өөрчлөлт, хөдөө орон нутгийн сэргээн хөгжүүлэх соёлын чадавх, хөгшрөлтийг даван туулах стратеги, соёлын өвийн дижитал хөгжил, Хятадын уламжлалт анагаах ухаан ба түүний ухаалаг оношилгоо эмчилгээ зэрэг сэдвүүдийн тойронд хэлэлцүүлэг зохион байгуулах болно.
Тайхү нуурын дэлхийн соёлын форум нь Хятад улсын үүсгэн байгуулсан өндөр түвшний олон улсын соёлын форум болох юм. Жил бүр зохион байгуулагддаг энэхүү форум нь дэлхийн соёл иргэншлийн санаачлагыг гүн гүнзгий хэрэгжүүлж, Хятад маягийн орчин үеийн өөрчлөлтийн баялаг утга санаа, өвөрмөц сэтгэл татам байдлыг харуулж, дэлхийн соёл иргэншлийн эрх тэгш яриа хэлэлцээ, харилцан суралцахыг дэмжин, дэлхийн сорилтуудыг хамтран даван туулж, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшлийг ахиулахад зорилго тавьсан юм.
Энэ жилийн форумаар шинэ эрчим хүч, дижитал эдийн засаг, хиймэл оюун ухаан, нийгмийн эрүүл мэндийн зохицуулалтын механизм, залуучуудын хөгжил зэрэг гол салбаруудын талаар “нээлттэй хэлэлцүүлэг” өрнүүлэх болно.
