
Хүүхэд өрөөндөө өдрийн турш зугаатай чөлөөтэй, шөнө нь тайван амгалан байх ёстой. Хүүхдийн өрөө нь хүүхдийн өсөлт бойжилт, зан ааш, цаашдын амьдралд маш их нөлөөтэй. Дизайнерууд хүүхдийг тав тухтай байлгах үүднээс өрөөг нь хичээл хийх, тоглох, амралтын гэсэн гурван хэсэгт хуваахыг зөвлөдөг.
Боломжтой бол хүүхдийн өрөөнд жижигхэн спорт комплекс хийж өгвөл бүр ч сайн. Бичгийн ширээ нь сайн гэрэлтүүлэгтэй байх хэрэгтэй. Ногоон өнгө нь тайвшруулах нөлөөтэй тул хүүхдийн нүдэнд маш чухал. Мөн ийм гэрэл "хүүхдийн ажлын ширээнд" уншиж бичихэд тав тухтай байдаг. Төрөл бүрийн гэрлийн нөлөөгөөр гайхмаар үр дүнд хүрч болно. Жишээ нь, цонхонд байрлуулсан өнгөт неон гэрлүүд нь үлгэрийн юм шиг байдлыг санагдуулдаг бол цэгэн гэрлүүд нь мебелийг сайхан харагдуулна.
Хүүхэд амьдарч байгаа өрөөг тогтмол агааржуулах, хүйтний улиралд 3-4 цаг тутам 10-15 минут, зун салхивчийг өдөржин нээлттэй байлгавал сайн. Хүүхдийн өрөөний хананд өлгөдөг даавуун зурагнууд нь энергийг удаашруулах тайван амгалан уур амьсгал үүсгэдэг гэж фенг шуйн зөвлөгөөнд дурджээ. Хүүхдэд хамгийн ээлтэй цэцэг бол унаган хэл. Ялангуяа сургууль, цэцэрлэгийн анги танхим, хүүхдийн өрөө тасалгаанд тарьснаар эерэг энерги өгч, сэргэлэн цовоо байхад нь онцгой нөлөөтэй. Унаган хэл халуун, хүйтэнд маш тэсвэртэй учир байнгын усалгаанаас өөр арчилгаа шаардахгүй.
Онгорхой хаалга: Шөнө өрөөнийх нь хаалгыг хааж, хөшгийг нь татаж бай.·
Цонх: Орны толгойг цонхон доор таарахаар байрлуулж болохгүй.·
Тавилга: Хэт том, овор ихтэй тавилга тавихаас зайлсхий.
Цахилгаан· хэрэгсэл: Онцын шаардлагагүй бол хүүхдийн өрөөнд телевизор, компьютер, видео тоглуулагч гэх мэт цахилгаан хэрэгслийг байлгасны хэрэггүй.
Гэрэлтүүлэг: Дээшээ гэрэлтүүлэгч чийдэн нь таазыг гэрэлтүүлж өрөөг уужим саруул мэт болгоно.·
Ор: Давхар ор нь зай эзлэхгүйгээс гадна, хүүхдүүдийг нэг зүг· рүү харуулж унтуулдаг болсноор хоорондоо эвтэй болдог сайн талтай
Хана: Хүүхдийн өрөөнд бүдэг ягаан, цэнхэр, ногоон, эсвэл шар өнгө илүү тохиромжтой.
