solongonews
Худалдааг дэмжих системийн ажлын хурал болов
2024-08-15 20:47
Муж, орон хотуудын Худалдааг дэмжих системийн ажлын хурал өнөөдөр ӨМӨЗО-ы Бугат хотод болж өнгөрлөө.

   “Хятад, Монгол, Оросын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын нэгдсэн XVII чуулган”-ны хүрээн дэх “Муж, орон хотуудын Худалдааг дэмжих системийн алын хурал өнөөдөр буюу 08 дугаар сарын 15-ны үдээс хойш ӨМӨЗО-ы Бугат хотын Шангрила зочид буудалд болж өнгөрлөө.

Хурлыг ӨМӨЗО-ы Худалдааг дэмжих хорооны орлогч дарга Мяо Зэнвэй хөтлөн явуулж, Ниншя, Шиньжян, Хармөрөн, Хэбэй, Хэнань зэрэг мужийн Худалдааг дэмжих хорооны төлөөлөгчид оролцсон байна. Хурлаар муж хотуудын Худалдааг дэмжих хорооны механизмын бүтээн байгуулалтын байдал, муж хотууд хоорондын хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээний хэрэгжиж байгаа байдал, худалдааг дэмжих ажлын ахиц ба дараагийн ажлын төлөвлөгөө зэрэг талаар хэлэлцсэн байна. 

Зохиогч: С.УРЬХАН, Ш.ЦОГЗОЛМАА
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл