Дундад улсын Биеийн тамирын ерөнхий товчооны хөнгөн атлетикийн удирдах төвөөс санаачлан зохион байгуулсан 2015 оны Дундад улсын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээн 9 дүгээр сарын 22-ний өдөр Жянсү мужийн Сүжөү хотын спортын төвд эхлэв. Энэхүү тэмцээнд Өвөр Монголын 10 тамирчин хүчээ сорих болно.

Бээжингийн хөнгөн атлетикийн ДАШТ-ний дараа Дундад улс анх удаагаа дотоодын хөнгөн атлетикийн хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээнийг зохион байгуулж байгаа нь энэ болно. Тэмцээн эрэгтэй 21 төрөл, эмэгтэй 22 төрлийн тэмцээн багтана. Уг тэмцээн нь 4 өдрийн хугацаатай үргэлжилж Бээжин, Гансү, Гуандүн, Гуанши, Гүйжөү зэрэг Дундад улсын 33 төлөөлөгчдийн багийн 805 тамирчин оролцох юм байна. Өвөр Монголоос Гуан Сиян, Ли Чүнхой, Лю Хунляан, Гуань Жин, Хан Шюе, Хэ Жинли, Жян Фэнчан, Жинь Минмин, Ли Жышюань болон Лю Шянрунг томилон 5000 метр, 3000 метрийн саадтай гүйлт, 5000 метр, 10000 метр болон, ширмэн бөмбөг зэрэг төрлийн тэмцээнд оролцох болно.
